Жюү жицүчид Ази тивийн аваргаас гурван медаль хүртжээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Жюү жицүчид Ази тивийн аваргаас гурван медаль хүртжээ

May be an image of 10 people, people standing and indoor

Монголын жюү жицүгийн тамирчид хоёрдугаар сарын 22-28-нд Тайландын нийслэл Бангкокт болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ.

Ази тивийн аварга шалгаруулах долоо дахь удаагийн тэмцээнд

  • 94 кг-ын жинд МУБИС, “Jump MGL” клубийн тамирчин Г.Гантулга мөнгө,
  • 45 кг-д “BB Jiujitsu academy”-ын тамирчин Н.Буянжаргал,
  • 77 кг-д “Ralph Grecie Mongolia” клубийн тамирчин Ж.Дагвасүрэн хүрэл медаль тус тус хүртсэн.

Мөнгөн медаль хүртсэн “Jump Mongolia” академийн тамирчин Галсандоржийн Гантулга Азийн холбооны "Dedication award" шагналын эзэн болжээ.

Монголын жюү жицүчид Бангкок хотод хамтарсан бэлтгэлд хийгээд гуравдугаар сарын 4-нд болох “Thailand Pro” тэмцээнд үргэлжлүүлэн оролцоно.

Эх сурвалж: БТСУХ

Хөрөнгийн биржээр дамжуулан 210 мянган тонн нүүрс худалдаалжээ
Хөрөнгийн биржээр дамжуулан 210 мянган тонн нүүрс худалдаалжээ
 
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.