40 настай эмэгтэйг боож, автомашиныг нь дээрэмдсэн этгээдийг баривчилжээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

40 настай эмэгтэйг боож, автомашиныг нь дээрэмдсэн этгээдийг баривчилжээ

/2023.02.27/ Орхон аймгийн Баян-Өндөр суманд 42 настай эмэгтэйг боож унагаан, улмаар автомашиныг нь дээрэмдэн зугтаасан хэрэг энэ сарын 25-ны өдөр гарчээ. Энэ талаарх дуудлага мэдээлэл тухайн өдрийн 01:45 цагт цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.

Үүнтэй холбоотойгоор шалгалтын ажиллагаа явуулахад хохирогч эмэгтэйг таксинд явж байхад нь үл таних согтуу эрэгтэй гар өргөн суусан байна. Улмаар боож унагаан машинаас буулгаж, тоёота акуа маркын автомашиныг нь дээрэмдсэн болох нь тогтоогджээ.

Одоогоор хэрэг үйлдсэн этгээд болох 42 настай эрэгтэй "Т"-г баривчлан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа аж.

Xiaomi 13 цувралын гар утаснуудыг танилцууллаа
Xiaomi 13 цувралын гар утаснуудыг танилцууллаа
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.