Xiaomi 13 цувралын гар утаснуудыг танилцууллаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Xiaomi 13 цувралын гар утаснуудыг танилцууллаа

Xiaomi teases more details on the Xiaomi 13 features! Ceramic back,  telephoto camera and more!. | Xiaomi Community

/2023.02.27/: Өчигдөр Испанийн Барселон хотод зохиогдож буй Mobile World Congress арга хэмжээний үеэр Xiaomi компани хамгийн сүүлийн үеийн гар утасны загваруудаа барууны зах зээлд танилцуулав.

Тус компанийг бид хямд үнэтэй, боломжийн үзүүлэлттэй Mi, Redmi цувралын гар утсаар нь мэддэг болоод хэдэн жил болж байгаа бол тус компани сүүлийн жилүүдэд өндөр үзүүлэлттэй гар утасны зах зээлд зориулсан хэд хэдэн загваруудыг гаргаад байгаа билээ.

Xiaomi 13 болон Xiaomi 13 Pro

Xiaomi's new 13 Pro gets 50MP Type 1 sensor from 12S Ultra, Snapdragon 8  Gen 2 chipset: Digital Photography Review

Өнгөрсөн шөнө танилцуулагдсан Xiaomi 13 цувралын гар утаснуудын хувьд өнгөрсөн оны 12-р сард Хятадын зах зээлд анх нээлтээ хийж, худалдаалагдаж эхэлсэн ч гадаадын зах зээлд зориулсан хувилбараа огт танилцуулаагүй байсан юм.

Дотоод болон гадаад зах зээлд зориулсан хувилбарууд нь хоорондоо бараг ялгаагүй бөгөөд Xiaomi 13 болон Xiaomi 13 Pro гар утаснууд нь хоёулаа Snapdragon 8 Gen 2 процессортой, 8 болон 12 гигабайт LPDDR5X RAM-тай, 256 гигабайт UFS 4.0 санах ойтой ажээ. Xiaomi 13 Pro нь 6.73 инч QHD+ AMOLED дэлгэцтэй бол Pro бус загварууд нь 6.36 инч 120Hz AMOLED дэлгэцтэй байх юм.

13 Pro утасны их биеийг 3D мөлгөр ирмэгтэй керамик матеиалаар хийж, керамик хар болон керамик цагаан гэсэн өнгөний сонголттой гаргажээ. Харин Xiaomi 13 нь шилэн нүүр болон шилэн артай, ирмэг хөвөөг нь хөнгөн цагаанаар эмжсэн бүтэцтэй байна.

Xiaomi 13 Pro загварын гол онцлог нь арын камерын үзүүлэлт, бүтэц юм. Энэ удаа тус компани Германы камер, линз үйлдвэрлэгч, алдарт Leica компанитай стратегийн түншлэл тогтоосны үндсэн дээр Leica Vario-Summicron 1.19-2.2/14-75 ASPH камерын системээр утасны арын камераа өвч бүрэн тоногложээ. Pro загвар нь ардаа 23мм 50MP f/1.9 үзүүлэлттэй, HyperOIS дүрс тогтворжуулагч технологи бүхий үндсэн камер, 75мм 50MP хөвөгч линзтэй телефото камер, мөн 14мм 50MP f/2.2 ultra-wide буюу хэт өргөн өнцгийн камеруудыг агуулсан байна. Leica компанийн зохион бүтээсэн фильтр функцүүдийг ашиглан, эдгээр камерууд нь 35мм, 50мм, 75мм, 90мм-ийн фокустайгаар зураг авах чадвартай. Мөн үүнээс гадна 8K бичлэг болон 4K 60fps Dolby Vision видео бичлэг хийх, Portrait Night горим, ProFocus mode зэрэг гайхалтай боломжуудыг агуулжээ.

Xiaomi Launches the Highly Anticipated Xiaomi 13 Series Globally

Дээрх үзүүлэлтүүдээс үзэхэд Xiaomi 13 Pro нь камер, зураг авалтын тал дээр саяхан нээлтээ хийсэн Samsung Galaxy S23 Ultra-гаас огт дутахааргүй бололтой.

Харин Xiaomi 13 загвар нь Leica технологийн камерын системтэй боловч боломжийн үнэтэй байлгах үүднээс Pro загваруудад суулгасан шиг 1 инчийн хэмжээтэй Sony IMX989 мэдрэгчийг суулгаагүй юм байна. Өнгөний хувьд хар, цагаан, ойн ногоон гэсэн 3 өнгөний сонголттой.

Дээрх хоёр загвар аль аль нь нүүрэн талдаа 32MP f/2.0 89.6° FOV камертай, IP68 усны хамгаалалттай, 4820mAh (Pro) болон 4500mAh батарейн багтаамжтай байх юм. Европын худалдан авагчид шинэ утсандаа 2 терабайт google drive эрх, YouTube Premium эрхийг 6 сарын хугацаатайгаар тус тус үнэгүй ашиглах эрх дагалдуулан авна гэж танилцуулга дээр мэдэгджээ.

Xiaomi 13 Lite

Xiaomi 13 Lite Launches with Snapdragon 7 Gen 1 and Two Selfie Camera -  Gizmochina

Xiaomi 13 Pro болон Xiaomi 13 загваруудаас гадна тус арга хэмжээн дээр Xiaomi 13 Lite гар утсыг мөн танилцуулав. Lite гэхээр үнэ хямд, ямар нэг үзүүлэлтээрээ дээрх загваруудаас арай сул байх нь гэдэг нь танд шууд төсөөлөгдөж байгаа байх. Lite загвар нь 6.55 инч FHD+ AMOLED дэлгэц, Snapdragon 7 Gen 1 процессор, 8 гигабайт RAM болон 128 гигабайт санах ойтой байх ажээ. Утасны зузаан нь 7.23 мм, батарей нь 4500mAh багтаамжтай, 67W түргэн цэнэглэх горимтой байна.

Представлен Xiaomi 13 Lite — смартфон со Snapdragon 7 Gen 1, двойной  селфи-камерой и ценой от €499

Хэдийгээр камерын хүчин чадлаар нөгөө хоёр загвараа бараадахгүй ч гэлээ, Lite загвар нь өндөр чанартай сэльфи хийхэд зориулсан нүүрний 2 камертай байх гэнэ.

Европ тивд эдгээр гар утаснууд гуравдугаар сарын 8-наас эхлэн албан ёсоор худалдаалагдаж эхлэх бөгөөд үнийн хувьд доорх шатлалтай байх юм.

  • Xiaomi 13 Pro: 2 өнгөний сонголттой(Ceramic Black, Ceramic White) санах ойн багтаамж мөн л 2 сонголттой, эхлэх үнэ 1299 EUR
  • Xiaomi 13: 3 өнгөний сонголттой(Black, White, Flora Green) 2 төрлийн санах ойн багтаамжийн сонголт, эхлэх үнэ 999 EUR
  • Xiaomi 13 Lite мөн 3 өнгөний сонголттой(Blue, Pink, Black) санах ойн багтаамж 2 сонголттой, эхлэх үнэ EUR 499 тус тус байх ажээ.

ГССҮТ-д 20-ноос 23-ны өдрүүдэд 1160 хүн үйлчлүүлжээ
ГССҮТ-д 20-ноос 23-ны өдрүүдэд 1160 хүн үйлчлүүлжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.