Сургуулиуд нээлттэй байх ёстой гэж ДЭМБ, НҮБ үзэж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сургуулиуд нээлттэй байх ёстой гэж ДЭМБ, НҮБ үзэж байна

Back to school… back to what? - Boston Children's Answers

/2021.08.31/: Дельта вирусын тархалт өндөртэй байсаар байгаа ч Европ даяар сургуулиуд нээлттэй байлгаж, багш, ажилтнууд болон хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах ёстой гэж Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) болон НҮБ-ын Хүүхдийн сангийн шаардаж байна.

ДЭМБ-ын Европ бүсийн тэргүүн Ханс Клюг хэлэхдээ "цар тахал нь боловсролын салбарт түүхэн дэх хамгийн их сүйрлийг учруулсан. Танхимын сургалт тасралтгүй үргэлжлэх нь нэн чухал юм” гэж хэлжээ.

Клюг хэлэхдээ, цар тахал үргэлжилж байгаа хэдий ч "хүүхдүүдийг бодит орчинд аюулгүй сургаснаар хүүхдүүд боловсролын анхан шатны мэдлэгээ олж авах, сэтгэцийн эрүүл мэнддээ анхаарах, нийгмийн харилцаанд суралцах чадвартай болох чухал ач холбогдолтой бөгөөд засгийн газруудын хувьд үндсэн зорилго болох ёстой" гэжээ.

ДЭМБ-ын Европын бүс нутгийн 53 орноос 44 нь 2020 оны дөрөвдүгээр сард тахлын анхны давалгаа эхлэхэд улсын хэмжээнд сургуулиудаа хааж, намар есдүгээр сард сургуулиа ахин нээхэд халдварын хэмжээ нэмэгдэж, намар, өвлийн улиралд олон арван оронд шинэ хязгаарлалт тогтоож дахин хааж эхэлсэн гэв.

Хавар, зуны эхэн үеэр хэд хэдэн оронд нийтийг хамарсан ажил, сургуулийн хязгаарлалт үргэлжилж, 1 сая гаруй хүүхэд буюу сургуулийн насны хүүхдүүдийн 14.3% нь Covid-тэй холбоотой шалтгаанаар сургуулиасаа гарч, хөл хорионд орох эсвэл сургууль нь хаагдсан тул хичээл нь завсардсан байна.

Шинэ хичээлийн жилийн турш "Covid-19" өвчний эрсдэл болон хувилбаруудын тархалтыг бууруулах арга хэмжээ аван бүх сургуулиудыг танхимаар аюулгүй хичээллэх нөхцлийг бүрдүүлхийг уриалж байна" гэж Клюге НҮБ-ын Хүүхдийн Сангийн Европ, Төв Азийн бүсийн дэд захирал Филипп Коритэй хамтарсан мэдэгдэлд дурджээ.

Тус хоёр байгууллага багш нар болон сургуулийн бусад ажилтнууд вакцинжуулалтын хөтөлбөрийн үндсэн зорилтот бүлэг байх естой бөгөөд 12 ба түүнээс дээш насны бүх хүүхдүүдийг вакцинжуулалтанд хамрагдсан байх ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Сургуулийн орчныг аюулгүй байлгах үүднээс танхимын агааржуулалтыг сайжруулах, боломжтой бол ангид ноогдох хүүхдийн тоог багасгах, хүн хоорондын зай барих дүрмийг сахих, сурагч, ажилтнуудыг тогтмол туршилтын шинжилгээнд хамруулах хэрэгтэй гэж тэд зөвлөж байна.

"Тахал дуусаагүй байна" гэж Кори хэлэв. "Хүүхэд, залуучууд дахин нэг жил суралцах эрхээ алдах эрсдэлд орж болохгүй. Хүүхдүүд энэ тахалын хамгийн чимээгүй хохирогчид болсон бөгөөд хамгийн ихээр гадуурхагдсан мэдрэмж авсан” гэж нэмж хэлэв.

Сургууль бол "суралцах, аюулгүй орчин болон тоглох газар". "Сургуулиуд хаагдсанаар хүүхдүүд сурч боловсрох боломжоо алдах, найз нөхөдтэйгээ хамт байх цаг багасан гэр бүлийн хүчирхийлэлд өртөх магадлалыг ихэсгэдэг. Тиймээс бид тэднийг дахин суралцах боломж болон орчноор хангах естой тул сургуулиудаа нээж аюулгүй байдлыг хангах ёстой” гэж тэр хэлэв

Вирусын Дельта хувилбар ихсэж байгаа нь байгууллага хамт олны дунд вирусын өвчлөлийг нэмэгдүүлэх, халдварыг дамжуулах магадлал өндөр байгаа тул вакцинжуулалт нь вирусын эсрэг хамгийн сайн хамгаалалт бөгөөд тусгаарлалт, хорио цээр зэргээс хүүхдүүдийг урьдчилан сэргийлэх арга юм.

Цар тахал эцэслэхийн тулд бид вакцины үйлдвэрлэлийг дэмжих, хуваалцах зэргээр бүх улс оронд вакцинжуулалтыг шударгаар өрнүүлэх ёстой. Вакцинжуулалтын бүрэн тунд хамрагдсан тохиолдолд халдвар авсан тохиолдолд хүндрэх, нас барах эрсдлийг эрс бууруулах нь "тодорхой" байна.

Байгууллага, сургуулийг "цар тахлын үед хамгийн сүүлд хааж, хамгийн түрүүнд нээдэг байх ёстой" зэргийг багтаасан найман зөвлөмжийг хүргүүлж байгаа ба үүнд шинжилгээнд тогтмол өгөх, эрсдэлийг бууруулах арга хэмжээ авах, вакцинжуулалтанд хамруулах, мөн хүүхдийн сэтгэлзүйн болон нийгэм хангамжийн байдлыг хамгаалах зэрэг багтжээ.

Эх сурвалж: theguardian.com

Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийг жил бүр 504 сурагчид олгоно
Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийг жил бүр 504 сурагчид олгоно
 
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.