Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийг жил бүр 504 сурагчид олгоно
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийг жил бүр 504 сурагчид олгоно

/2021.08.31/ Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийг 2022-2023 оны хичээлийн жилээс эхлэн жил бүр 504 сурагчид олгох юм байна.

Тодруулбал, Монгол улсын 21 аймгийн 330 сум, Улаанбаатар хотын 9 дүүргийн 171 хорооноос нийт 504 хүүхдийг сонгон шалгаруулж “Дэлхийн шилдэг их, дээд сургууль” болон “Гадаадын их, дээд сургууль”-д суралцах боломж олгох ажээ.

2021 оны ЭЕШ өгсөн төгсөгчид,

  • Элсэлтийн ерөнхий шалгалтанд 330 сум 171 хорооноос тус бүр гадаад хэл, математикийн хичээлээр хамгийн өндөр оноо авсан нэг суралцагч ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэгт хамрагдана.
  • Шалгуур хангасан төгсөгчид 2021-2022 оны хичээлийн жилд 1-р курст суралцах явцдаа нэг жилийн хэлний бэлтгэл хөтөлбөрт хамрагдана. Шалгалт өгч босго оноо давсан эхний 50 орчим суралцагч “Дэлхийн шилдэг их дээд сурууль”-д суралцаж бусад суралцагчид “Гадаадын их дээд сургууль”-д элсэн суралцах боломжтой.

Мэргэжлээрээ хоёроос дээш жил ажилласан бол БЗС зээлээс чөлөөлнө
Мэргэжлээрээ хоёроос дээш жил ажилласан бол БЗС зээлээс чөлөөлнө
 
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г хэлэлцлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г хэлэлцлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.