/2023.02.08/: “EXECUTIVE_SUMMIT 2023” гүйцэтгэх дээд удирдлагуудын уулзалт “ӨӨРЧЛӨЛТӨӨР МАНЛАЙЛЪЯ” уриан дор гурав дахь жилдээ манлайлагч, удирдагчдыг нэгтгэн 2023 оны хоёрдугаар сарын 09-нд МҮХАҮТ зохион байгуулах гэж байна.
Бизнесийн ертөнцийн уур амьсгалын хурдтай өөрчлөлтөд хэрхэн дасан зохицох, өөрчлөлтийг хэрхэн удирдах, хэрхэн хамтын манлайллыг бий болгох вэ гэдэг хавсарсан сорилтуудаас үүдсэн тодорхойгүй байдалтай бид нүүр тулаад байгаа билээ.
Олон улсын зөвлөх байгууллага Deloitte-ийн 2022 онд топ компаниудын гүйцэтгэх захирлуудын дунд явуулсан судалгаагаар:
- тодорхойгүй байдал
- инфляци
- хамтын манлайлал
- талент менежмент нь тэдний өмнө тулгамдаж байгаа томоохон сорилтууд болоод байгаа бөгөөд дэлхий дахины өөрчлөлтийн хурдацтай хөл нийлүүлэн алхахын хэрээр компаниуд хүчирхэгжих боломжтой гэж үзэж байна.
Иймд МҮХАҮТ-аас бизнесийн салбарын өмнө тулгамдаж байгаа сорилтуудын шийдлийг эрэлхийлж “EXECUTIVE SUMMIT 2023” Гүйцэтгэх удирдлагын дээд уулзалтыг “Lead by change” уриан доор 2023 оны хоёрдугаар сарын 9-нд зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Уулзалтад:
- "СОРИЛТ & ӨӨРЧЛӨЛТ" сэдвээр " Пенсильвани их сургууль, Вартон сургууль " -ийн профессор КЭТИ МИЛКМЭН
- “ХАМТЫН МАНЛАЙЛАЛ & МАНЛАЙЛЛЫН ЧАНАР” сэдвээр "Харвард Бизнес Сургууль, Паблишинг" - ийн Бүсийн захирал ПЕРДИЙП КУМАР
- “КОМПАНИЙН ЗАСАГЛАЛ” сэдвээр Английн " Институт Директор " -ийн Бодлого & Компанийн засаглал хариуцсан захирал РОЖЕР БАРКЕР
- “ХАРИУЦЛАГАТАЙ БИЗНЕС ЭРХЛЭХ НЬ: ЗӨВ БОЛОН УХААЛАГ ЗҮЙЛ ХИЙХ НЬ” сэдвээр НҮБХХ-ийн Бизнес ба хүний эрхийн Олон улсын зөвлөх ЛИВИО САРАНДРЕА зэрэг олон улсын шилдэг судлаач, эрдэмтэд болон үндэсний лидерүүд илтгэл тавьж, сонирхолтой хэлэлцүүлэг, ярилцлага өрнүүлнэ.
Хөгжлийн хурдтай шилжилтэд зохицсон шинэ шийдэл, гарцыг хамтдаа тодорхойлж, өөрчлөлтийн менежментийн шилдэг аргаар манлайллын хувьслыг чиглүүлэх УДИРДАГЧ хэн бүхнийг урьж байна.
Мөн арга хэмжээнд оролцогчдод 2021 оны “Нью Йорк Таймс” сонины эрүүл амьдралын төлөөх шилдэг найман номын нэгээр нэрлэсэн “ХЭРХЭН ӨӨРЧЛӨХ, ӨӨРЧЛӨГДӨХ ВЭ?” номыг бэлэглэх юм.
ХӨТӨЛБӨР: