/2023.02.08/: Өнөөдөр болох онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
- Засгийн газрын ээлжит хуралдаан болно.
09:00 цагт: МСНЭ-ийн байранд Монголд авлигын индекс нэмэгдэж буй шалтгааны талаар “Транспэрэнси интернэшнл” байгууллагын зөвлөх О.Батбаяртай санал солилцох уулзалт болно.
10.00 цагт: ХААИС-д олон улсын КОЙКА байгууллагын санхүүжилтээр ХААИС-ийн Мал аж ахуй биотехнологийн сургууль болон БНСУ-ын Хангёны үндэсний их сургуулийн хамтарсан "Монгол Улсын ХААИС-ийн сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн уялдаа холбоог сайжруулах, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх" төслийн нээлттэй хэлэлцүүлэг болно.
10.30 цагт: Төрийн ордонд: Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооны Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол 3 дахь өдрөө үргэлжилнэ.
11.40 цагт: Үндэсний номын санд "Хар хорум 800", "Тэмүүжин Чингис хааны намтар-өв уламжлал" номын нээлт болно.
-Богд хан уулын Хүүшийн аманд Монгол, Японы архитекторуудын бүтээн байгуулсан төслийг ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад танилцуулна.