Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ

/2023.02.02/: Өнөөдөр болох онцлох үйл явдлуудын мэдээллийг тоймлон хүргэж байна.

09.00 цагт: Монголын Хүүхдийн ордонд: Дэлхийн нийтийн Тогтвортой хөгжлийн 17 зорилго, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны бодлого болон ногоон хөгжил, тогтвортой хөгжлийн боловсролыг дэмжигч "Олон улсын эко-сургууль, цэцэрлэг хөтөлбөр"-ийн Үндэсний YII чуулган болно.

11.00 цагт: “Юнион” төвд “Монголын Төмөр зам” компани төмөр замын бүтээн байгуулалт, тээвэрлэлт, шинээр тавих төмөр замуудын талаар мэдээлнэ.

11.00 цагт: Хавдартай тэмцэх дэлхийн өдрийг угтан, ХСҮТ, эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбоо хамтран сэтгүүлчдэд зориулсан уулзалт, сургалт зохион байгуулна.

12.00 цагт: “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагуудын хүнд суртал, хууль зөрчсөн, улсын төсөвт төвлөрүүлэх ёстой хөрөнгөөр үр ашиггүй зочид буудал барьсан талаар экологич Д.Туяа мэдээлэл хийнэ.

14.00 цагт: Үндэсний музейд "ИХ ЖАНЖИН ДАМДИНЫ СҮХБААТАР ДҮРСЛЭХ УРЛАГИЙН БҮТЭЭЛД МӨНХӨРСӨН НЬ" тусгай үзэсгэлэн нээгдэнэ.

Баянхошуу орчмын агаар МАШ ИХ бохирдолтой байна
Баянхошуу орчмын агаар МАШ ИХ бохирдолтой байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.