Нүүрсэн яндан хулгайлдаг 3 бүлэг этгээдүүдийг баривчилжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нүүрсэн яндан хулгайлдаг 3 бүлэг этгээдүүдийг баривчилжээ

/2023.01.26/: Нийслэл хотын хэмжээнд Япон улсад үйлдвэрлэгдсэн Тоёота Приус загварын автомашин 133,235 байдаг.

Үүнээс:

Приус-20 маркын автомашин-67,456

Приус-30 маркын автомашин-50,631

Приус-20 маркын автомашин-15,148 ширхэг байна.

Нийслэл хотын хэмжээнд сүүлийн 3 жилийн байдлаар эдгээр автомашинуудад байрлах нүүрсэн янданг хулгайлах гэмт хэрэг 234 бүртгэгдсэн байна. 2023 оны нэгдүгээр сарын байдлаар 21 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 17 нь олж тогтоосон байна.

Тэгвэл нийслэл хотын нутаг дэвсгэрт гудамж талбай, автомашины ил зогсоолд байрлуулсан Приус маркийн автомашины нүүрсэн яндан хулгайлах гэмт хэрэг үйлддэг Т, Д, Э нарын 3 бүлгийн 12 этгээдэд холбогдох нүүрсэн яндан хулгайлах 27 гэмт хэргийг илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Кореа Телеком группээс ЭМ-ийн оношилгооны төв байгуулахаар судалж байна
Кореа Телеком группээс ЭМ-ийн оношилгооны төв байгуулахаар судалж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.