/2023.01.24/: 26 настай залуу Калифорнид хоёр дах, халдлагаа үйлдэх гэж байсан сэжигтнийг зогсоосон бөгөөд тэрээр хэзээ ч жинхэнэ буу харж байгаагүй аж.
Брэндон Цай хэрэг гарах өдөр Альхамбра дахь гэр бүлийнхээ бүжгийн танхимд ажиллаж байсан бөгөөд бүжгийн талбай руу чиглэн ирж байгаа нэгнийг анхааралтай ажиглажээ.
Цай "Нью-Йорк Таймс" сонинд өгсөн ярилцлагадаа "Би түүнийг хараад юу хийх гэж байгааг нь мэдэнгүүтээ зүрх минь хүчтэй цохилж эхэлсэн. Би юу ч хийхгүй бол үхнэ гэдгээ мэдэж байсан" гэжээ
Тэрхүү буутай этгээд хэдхэн минутын өмнө өөр бүжгийн танхимд 11 хүний аминд хүрсэн гэдгийг залуу мэдээгүй байх нь аргагүй юм.
Цай хэрэг явдлыг ойлгосон даруйдаа тэр хүн рүү дайрч, эцэст нь зэвсгийг нь хурааж, дахин нэг эмгэнэлт явдлаас сэргийлж чаджээ.
Зэвсэгт этгээдийг 72 настай Ху Кан Тран гэдэг бөгөөд мөн өдрийнхөө орой цагдаа нараас зугтаж яваад өөрийнхөө унаж явсан фургон машинд өөрийгөө буудаж амь насаа алдсан юм.
Эх сурвалж: CNN