/2023.01.17/: Азийн физикийн 23 дахь удаагийн олимпиадыг Монгол Улсад зохион байгуулна.
Олимпиад тавдугаар сарын 22-30-ны өдрүүдэд болно. Азийн 30 гаруй улсын 240 орчим сурагч, 60 гаруй чиглүүлэгч багш энэ удаагийн олимпиадад оролцох юм.
Азийн физикийн олимпиадад нэг улс 10 хүний бүрэлдэхүүнтэй 1 баг бүрдүүлж оролцдог бөгөөд зохион байгуулагч орон хоёр баг бүрдүүлэх эрхтэй байдаг. Манай улсаас Азийн 23 дахь удаагийн физикийн олимпиадад эх орноо төлөөлөн оролцох эхний 4 сурагчид олимпиадад оролцох батламжийг гардууллаа.
Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдрийн арга хэмжээнд оролцох үеэрээ байгалийн ухааны хичээлийг судлахаас гадна амьдралд хэрэглэдэг болох нь хамгийн чухал хэмээн онцолсон юм.
Эх сурвалж: БЕГ