МХГ-ын чиг үүргийг шилжүүлсэнтэй холбогдуулан сургалт зохион байгууллаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МХГ-ын чиг үүргийг шилжүүлсэнтэй холбогдуулан сургалт зохион байгууллаа

/2023.01.17/: Монгол Улсын Засгийн газрын 2022 оны Хууль хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай 417 дугаар тогтоол, мөн оны Мэргэжлийн хяналтын чиг үүргийг салбарын яамдад шилжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай 469 дүгээр тогтоол гарсан.

Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын чиг үүрэг, орон тоог нь нийслэлийн харьяа агентлагуудад шилжүүлэх ажлыг зохион байгуулж байна.

Дээрх ажлын хүрээнд НЗДТГ-аас Нийслэлийн Прокурорын газартай хамтран Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон мэргэжлийн хяналтын байгууллага (улсын байцаагч)-ын чиг үүргийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлын талаар сургалт зохион байгуулав.

Сургалтад Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын чиг үүрэг, орон тоо шилжиж буй холбогдох есөн байгууллагын удирдах болон холбогдох албан тушаалтнууд хамрагдлаа.

Эх сурвалж: НЗДТГ

Оросын Вагнер группын командлагч Норвеги улсаас орогнол хүсчээ
Оросын Вагнер группын командлагч Норвеги улсаас орогнол хүсчээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.