Цагаан сартай холбоотойгоор гуравдугаар сарын хүүхдийн мөнгийг хоёрдугаар сард ОЛГОНО
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цагаан сартай холбоотойгоор гуравдугаар сарын хүүхдийн мөнгийг хоёрдугаар сард ОЛГОНО

/2023.01.17/: Өчигдрөөс эхлэн хүүхдийн мөнгө олгох шинэ журам хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор иргэд E-halamj системд нэвтрэхэд мэдээллийн зөрүүтэй байдал үүсэж нэлээд бухимдал үүсгэсэн.

Үүсээд байгаа асуудлаар Засгийн газрын сайд нар мэдээлэл хийлээ.

Сангийн сайд Б.Жавхлан:

-Өрхийн мэдээлэл нь ямар нэг байдлаар зөрүүгүй хүүхдүүдийн мөнгө өнөөдрөөс орж эхэлж байгаа. Харин өндөр орлоготой гэж хүүхдийн мөнгөнөөс хасагдсан иргэд нэгдүгээр сарын 20-ноос хойш мэдээллээ шинэчилбэл хоёрдугаар сар гарсан үед нэгдүгээр сарын хүүхдийн мөнгийг нь нөхөж өгнө. Хоёрдугаар сарын хүүхдийн мөнгийг бас өгнө.

Түүнчлэн цагаан сарын баяр дөхөх учраас үүнтэй уялдуулан, гуравдугаар сарынхыг урьдчилж нэг дор өгөхөөр бэлтгэлээ хангаж эхэлсэн" гэв.

“Өчигдөр E-Mongolia системд 300 мянган хандалт зэрэг хийгдсэн учир гацаж, удааширсан“
“Өчигдөр E-Mongolia системд 300 мянган хандалт зэрэг хийгдсэн учир гацаж, удааширсан“
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.