/2023.01.17/ Засгийн газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
ЦХХХ-ны сайд Н.Учрал:
-E-Mongolia системд ердийн өдрүүдэд нэг агшинд дунджаар 17 мянга орчин хандалт хийгддэг. Өчигдрийн тухайд тасралтгүй ихэссээр байгаад оргил цагтаа буюу 22.00 цагт нэг агшинд 300 мянган хандалт орж ирсэн. Цэцэрлэгийн бүртгэлийн үеэр дунджаар 90 мянга орчим хандалт зэрэг хийгдэхэд сервер унах, ачаалал ихсэх асуудал үүсээгүй. Гэхдээ ердийн үеийнхээсээ 5 дахин өсөлттэй байсан.
Энэ сарын 16-ны өдрийн байдлаар 33.4 сая, Үндэсний дата төв дээр 133.8 сая хандалт хийгдсэн байна. Ердийн үеийнхээс 10-15 дахин өссөн. Тиймээс систем удаашрах, гацах шалтгаан болсон байна. Тиймээс үүнд хүлцэл өчиж байна. Цаашид ЦХХХЯ, Үндэсний дата төв, E-Mongolia академи шуурхай арга хэмжээ авч, ачааллыг тэнцвэржүүлж ажиллах болно. Одоогоор систем хэвийн горимд байна гэлээ.