/2023.01.16/: Афганистаны парламентын гишүүн асан болон түүний бие хамгаалагчийг нийслэл Кабул дахь гэрт нь буудан хөнөөсөн хэрэг гарчээ.
32 настай Мурсал Набизада нь Талибанчууд засгийн эрхийг гартаа авсны дараа Кабулд үлдсэн цөөн эмэгтэй парламентын гишүүдийн нэг байв.
Ням гарагт болсон халдлагын үеэр түүний ах болон хоёр хамгаалалтын ажилтан шархаджээ.
Талибууд 2021 онд засгийн эрхэнд эргэн ирснээс хойш эмэгтэйчүүдийг нийгмийн амьдралын бараг бүх салбараас хассан.
Кабулын цагдаагийн төлөөлөгч Халид Задран хэлэхдээ, аюулгүй байдлын албаныхан уг хэрэг явдлыг мөрдөн шалгаж эхэлсэн байна.
Хууль тогтоогч асан Мариам Солайманхил хатагтай Набизада бол "хүчтэй, илэн далангүй, аюулын өмнө ч итгэж байсан зүйлийнхээ төлөө зогсдог жинхэнэ эрэлхэг эмэгтэй" гэж хэлжээ.
Тэрээр "Афганистанаас гарах боломжийг санал болгосон ч тэрээр үлдэж, ард түмнийхээ төлөө тэмцэхийг сонгосон" гэж тэр твиттер хуудсандаа бичжээ.
Хатагтай Набизада 2018 онд Кабулаас парламентын гишүүнээр сонгогдсон бөгөөд Талибанчууд засгийн эрхийг авах хүртэл засгийн эрхэнд байсан юм.
Эх сурвалж: ВВС