“Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” болзолт уралдаан зохиогдоно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” болзолт уралдаан зохиогдоно

May be an image of 13 people, people standing and indoor

/2023.01.16/: “Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт болзолт уралдаан энэ жил дөрөв дэх удаагаа зохиогдоно.

21 аймаг, есөн дүүргийн бүх боловсролын байгууллагыг хамран үргэлжлэх энэхүү болзолт уралдааныг МҮОХ, БТСУХ, Боловсролын ерөнхий газар, Монголын үндэсний олимпын академи хамтран зохион байгуулж буй.

Болзолт уралдааны Зохион байгуулах комиссыг МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар ахалж буй бөгөөд анхны хурлаа хийж, зохион байгуулах хорооны бүрэлдэхүүн болон ажлын төлөвлөгөөгөө баталлаа.

Энэ жилийн болзолт уралдаан нэгдүгээр сарын 10-наас тавдугаар сарын 10-ны хооронд дөрвөн үе шаттай үргэлжлэх бөгөөд шат болгонд тодорхой сэдвийн агуулгыг тусгасан арга хэмжээ хийж гүйцэтгэхээрээ онцлогтой.

Тухайлбал, нэгдүгээр сарын 10-наас хоёрдугаар сарын 10-ны хооронд үргэлжлэх нэгдүгээр шатанд сургуулийн олимпын танхимыг тохижуулж, үйл ажиллагааг нь боловсронгуй болгох чиглэл тусгагдсан юм.

Болзолт уралдаандаа идэвхтэй хамрагдахыг нийт боловсролын байгууллагууддаа уриалж байна.

Эх сурвалж: МҮОХ

13а маягтыг ирэх улирлаас цаасаар шаардахгүй
13а маягтыг ирэх улирлаас цаасаар шаардахгүй
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.