Экспортод гаргах нүүрсний туршилтын арилжаа амжилттай явагдлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Экспортод гаргах нүүрсний туршилтын арилжаа амжилттай явагдлаа

/2023.01.12/: Монгол Улсын Засгийн газар 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 466 дугаар тогтоолоор "Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам"-ыг баталсан.

Уг журмын хүрээнд нүүрсний арилжаанд оролцогч талууд болох нүүрс худалдах болон худалдан авах сонирхол бүхий этгээдүүдийг оролцуулсан туршилтын дуудлага арилжааг өнөөдөр Хөрөнгийн биржээс зохион байгууллаа.

Энэхүү туршилтын дуудлага арилжаагаар, худалдах талаас 2 багц буюу нийт 12,800 тонн нүүрсийг худалдах санал ирүүлсэн бөгөөд 1 удаагийн хэлцлээр 2 багц нүүрсийг амжилттай арилжлаа. Дуудлага арилжаагаар дуудах үнэ 12.2 хувиар өссөн байна.

Эх сурвалж: МХБ

Хятадад автомашинаар явган зорчигчдыг дайрснаас 5 хүн амиа алджээ
Хятадад автомашинаар явган зорчигчдыг дайрснаас 5 хүн амиа алджээ
 
Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.