/2023.01.11/: Хятадын хэд хэдэн хотуудыг авсан хиймэл дагуулын зургууд нь тус улс Ковид-19 халдварын урьд өмнө үзэгдээгүй давалгаанд өртөж чандарлах болон оршуулах газруудад хөл хөдөлгөөн ихтэй байгааг харуулжээ.
Өнгөрсөн оны 12 дугаар сарын эхээр авсан энэхүү зургуудад Бээжингийн захад шинээр зогсоол байгуулсан бөгөөд оршуулгын газрын гадаа хүлээж буй олон тооны машинууд харагдаж байна.
Хүмүүс ойр дотны хүнээ оршуулахын тулд оршуулах газруудын гадаа хэдэн хоногоор хүлээж байгаа тухай CNN-ий сурвалжлагч газар дээр нь очиж баталгаажуулсан байна.
Хятадад хязгаарлалтыг хөнгөвчилснөөс хойш албан ёсны Ковид-19 нас барсан хүмүүсийн тоо маш бага хэвээр байгаа бөгөөд арванхоёрдугаар сарын 7-ноос хойш ердөө 37 хүн нас барсан гэж мэдэгдэж байна.
Эмнэлгүүдийн ачаалал, оршуулах газрын ачааллыг харгалзан үзээд ДЭМБ, АНУ-аас Бээжинг ковидын тархалтын талаарх өгч буй мэдээллээ илүү нарийвчлах, үнэн бодит мэдээллээр хангахыг уриалж байна.
ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейюс Женев хотноо болсон хэвлэлийн бага хурлын үеэр "Бид Хятадаас эмнэлэгт хэвтсэн болон амиа алдсан хүмүүсийн талаар илүү хурдан, тогтмол, найдвартай мэдээлэл авахыг хүсч байна" гэж мэдэгдэв.
ДЭМБ Хятадад олон хүний амь насанд аюул учирч байгаад санаа зовж байгаа бөгөөд эмнэлэгт хэвтэх, хүндрэх, нас барахаас хамгаалахын тулд вакцинжуулалт, тэр дундаа нэмэлт тунг хийх нь чухал гэдгийг дахин сануулсан байна.
Эх сурвалж: CNN