Бүх нийтийн цэвэрлэгээг энэ сарын 13-нд зохион байгуулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бүх нийтийн цэвэрлэгээг энэ сарын 13-нд зохион байгуулна

/2023.01.10/ Халтиргаа гулгаанаас сэргийлэх зорилгоор нэгдүгээр сарын 13-нд бүх нийтийн цэвэрлэгээг зохион байгуулах гэж байгааг нийслэлийн Засаг даргын Тамгын газраас мэдэгдэв.

Мөн иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудыг өөрийн эзэмшил, ашиглалтад байгаа газар болон орчныхоо 50 метр хүртэлх зам, талбайг цэвэрлэх үүргээ биелүүлэхийг хүслээ.

Жил бүр гардаг осол гэмтлийн 40%-ийг халтирч унаснаас үүдэлтэй бэртэл эзэлж байгааг Гэмтэл, Согог Судлалын Үндэсний төвөөс мэдээлсэн. Тодруулбал, өнгөрсөн онд 140,000 гаруй бэртлийн улмаас тус төвөөр үйлчлүүлсний 60 орчим мянга нь халтирч унаснаас үүдэн бэртжээ.

Иймд бүх нийтийн их цэвэрлэгээнд идэвхтэй оролцохыг холбогдох албанаас уриаллаа.

Маргааш -4 хэм, өдөртөө үүлшинэ
Маргааш -4 хэм, өдөртөө үүлшинэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.