/2023.01.06/: Статистикийн тухай хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 224 дүгээр тогтоолын дагуу “Мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн ээлжит тооллогыг 2022 оны 12 дугаар сарын 7-17-ны өдрүүдэд улс орон даяар зохион байгуулсан.
Тооллогын урьдчилсан дүнгээр 2023 оны 01 сарын 05-ны байдлаар 71,1 сая мал тоологдоод байна. Энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад 5,6 хувиар өссөн үзүүлэлт юм. Малын төрлөөр авч үзвэл, адуу 4.8 сая, үхэр 5,5 сая, тэмээ 470 мянга, хонь 32,7 сая, ямаа 27.6 сая тоологдов.
2022 оны мал тооллогын жилийн эцсийн урьдчилсан дүнгээр Хөвсгөл аймаг 6,3 сая, Архангай аймаг 5,9 сая, Төв аймаг 5,11 сая, Хэнтий аймаг 5,1 сая, Сүхбаатар аймаг 4,6 сая мал тоолуулж тэргүүлжээ.
Эх сурвалж: ХХААХҮЯ