2023 оны технологийн дэвшлийн чиг хандлага
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

2023 оны технологийн дэвшлийн чиг хандлага

Технологийн дэвшил бидний төсөөлснөөс ч үсрэнгүй хурдтайгаар хөгжиж байна. Цаашид технологийн хөгжил хааш чиглэх хандлагатай байгааг та бүхэн энэхүү нийтлэлээс уншина уу.

  1. Хиймэл оюун ухаан хил хязгаараа тэлнэ.

The Boundaries Of AI: What Artificial Intelligence Can And Cannot Do -  Followed By Q&A Session | Snowdrop Solution

Ирэх жил Stable Diffusion болон ChatGPT зэрэг хиймэл оюун ухаанд суурилсан бүтээлч платформууд хүмүүсийн бүтээсэн урлагийн бүтээл, зохиол, хэлсэн үгсийг дуурайж, өөрчлөх чадвар нь илүү сайжирна гэж Axios.com сайтын сэтгүүлч Алекс Фицпатрик үзэж байна. Учир нь эдгээр хиймэл оюуны ухааны программууд нь хүний бичсэн, эсвэл амаар өгсөн команд дээр үндэслэн, өөрөө өгүүлбэр, харилцан яриа зохиож, зураг дүрслэл бий болгох чадвартай болоод байгаа билээ.

Нөгөө талаас харвал, эдгээр программуудын бий болгосон контентууд дээр зохиогчийн эрхийн асуудал хэрхэн яригдах вэ, эрхийг хиймэл оюун ухаан эзэмших үү, команд өгсөн хэрэглэгч эзэмших үү, гэх мэтчилэн олон асуудлууд үүсэх нь гарцаагүй юм.

Мөн Axios.com-ын Скотт Розенберг “Уран бүтээлч хүн болон оюун ухаант машин хоёрын ялгаа заагийг улам бүдэгрүүлж байгаа ChatGPT-ийн чадвар нь хамаг л ур ухаанаа дайчлан байж уран бүтээл туурвидаг хүмүүсийн амьдралыг нэг шөнийн дотор л орвонгоор нь эргүүлж байна” гэж бичжээ.

Хиймэл оюун ухааны энэхүү бүтээлч чадвартай холбоотой санаа зовоосон нэг асуудал нь худал мэдээлэл болон үзэл суртлын зорилгоор ашиглагдах явдал гэж олон хүн үзэж байна. Учир нь хэн нэгэнд ямар нэг санаа авахуйц контенттой байхад л хиймэл оюун ухаан түүнд үндэслэн итгэл үнэмшил бүрэн төрөхүйц зураг дүрслэл, эсвэл бичвэр үүсгэж чадахаар байгаа юм.

  1. Боломжийн үнэтэй, олон төрлийн цахилгаан автомашинууд

The Cheapest Electric Vehicles on Sale Under $35,000 in 2021

Энэ жил цахилгаан машин жинхэнээсээ нийтийн хэрэглээнд өргөнөөр нэвтэрнэ гэж Axios.com-ийн Жоанн Мюллер бичжээ. 2023 онд АНУ-д цахилгаан автомашины хэрэглээ ихсэхэд дараах хоёр хүчин зүйл нөлөөлөх аж. Эдгээр нь:

  • Цахилгаан машины сонголт ихэсч, үнэ хямдарсан
  • Цэнэглэх станцууд маш олноор, хэрэгцээт байршлуудад байгуулагдаж байгаа тул машинаа хэрхэн цэнэглэх вэ гэдэгт хүмүүс толгой өвтгөхөө болино.

Цахилгаан машины хэрэглээг дэмжигч хамгийн том хөдөлгөх хүч нь мэдээж хэрэг үйлдвэрлэлийн энэ салбарт олон тэрбум долларын санхүүжилт, татаас өгч буй АНУ-ын Холбооны засгийн газар юм. Энэхүү татаас, дэмжлэг нь цахилгаан автомашин худалдан авагчид, цахилгаан машинтай авто тээврийн компанийн эзэд, цахилгаан машин үйлдвэрлэгчдэд хүртэл татварын өргөн хэмжээний хөнгөлөлт байдлаар очиж байгаа билээ. Үүнээс гадна АНУ-ын муж бүрийн хөдөлгөөн ихтэй авто замууд дээр цахилгаан машины цэнэглэгч суурилуулахад засгийн газраас 7,5 тэрбум ам.доллар төсөвлөжээ.

Үйлдвэрлэгч нар ч цаг үеийнхээ энэ өөрчлөлттэй хөл нийлүүлж, төрөл бүрийн цахилгаан автомашин үйлдвэрлэж эхэлж байгаа ба General Motors компани л гэхэд 30000 ам.долларын үнэтэй цахилгаан хөдөлгүүртэй SUV загварын Chevrolet Equinox авто машин бүтээсэн байна.

Мөн бусад томоохон үйлдвэрлэгч нар болох Ford, Hyundai, Volkswagen нар ч цахилгаан автомашины зах зээл рүү эргэлт буцалтгүй ороод байгаа. Хэдийгээр энэ төрлийн зах зээлд Tesla компани давамгай байр суурьтай байгаа ч одоогийн төлөв байдлаар 2023 оны төгсгөл гэхэд бусад компаниудын зах зээлд эзлэх хувь нилээн нэмэгдсэн байх болов уу гэж таамаглаж байна.

Гэхдээ нэг зүйлийг сануулахад, маш олон үйлдвэрлэгч олон төрлийн сонголт санал болгож байгаа ч гэсэн цахилгаан автомашин нийт автомашины тооны ердөө 12,3 хувийг л эзэлж байгаа тоо баримт байна.

  1. Хүргэлтийн роботууд хүчээ авна

Robots Take On the Final Mile | Transport Topics

Явган хүний замаар олон жижиг роботууд хоол, хүнс, эм тан зөөж гүйлдэх нь тодорхой боллоо хэмээн Axios.com-ийн Женнифер Кингстон бичиж байна. Гэхдээ эдгээр роботууд хөгжлийн шатандаа л яваа учир интернэтээр дүүрэн замаасаа гарсан, онхолдож унасан жижиг роботуудын бичлэг түгээд байгаа юм.

Харин үүнийг үл харгалзан, АНУ-ын FedEx компани хаалганд хийх хүргэлтээ Roxo нэртэй роботоороо хийлгэхээр болсон бол Amazon компанийн хувьд Scout нэртэй роботоор хаалганд буюу эцсийн хэрэглэгчид очих хүргэлтийг хийлгэж байна.

Мөн цаашилбал, Uber Eats үйлчилгээ нь Cartken компанитай хамтарч Майами хотод хоол хүргэж, Grubhub болон Kiwibot компаниуд оюутны хотхонууд дахь робот хүргэлтийн үйлчилгээгээ улам нэмэгдүүлж байгаа юм.

Тиймээс, технологийн компанийн ухаалаг залуус роботуудынхаа бага зэргийн алдааг засч, үйлилгээг төгсрүүлэх нь ердөө цаг хугацааны л асуудал болоод байна.

  1. Ажилчид эрх мэдлээ эргүүлэн авна

Return to office: Why executives are eager for workers to come back

2023 он бол зарим нэг аж үйлдвэрийн салбарт ажилчид эрх мэдлээ эргүүлэн авсан он байх болно – Алекс Фицпатрик, Axios.com

Ковид19-ийн нөлөөгөөр аж үйлдвэрийн бүх л салбарт ажиллах хүчний хомсдол үүссэн нь зам тээвэр, нийтийн хоолны үйлчилгээ, эрүүл мэндийн ажилтнуудад нэгдсэн зохион байгуулалтанд орж, үйлдвэрчний эвлэл байгуулж, цалин хөлсөө нэмүүлэх болон бусад ажлын нөхцөл сайжруулах шаардлага тавих боломжтой болгов. Гэхдээ ажиллах хүчний хомсдол бүх салбарт үүсээгүй гэдгийг саяхан явагдсан технологийн болон медиа салбарын өргөн хүрээтэй боловсон хүчний цомхотгол харуулж байгаа юм.

Цомхотголын нөгөө талд үүсээд буй өөр нэг үзэгдэл бол цомхотголоос үлдсэн ажилчид цаашид өөрсдийн ажлын байран дээрээ илүү баталгаатай байдал, ажлаас халагдах үед өгөх нөхөн олговрыг нэмэгдүүлэх шаардлага тавиад эхэлжээ.

Өнгөрсөн хоёр жилтэй харьцуулахад гэрээсээ ажилладаг америкчуудын нийт ажиллах хүчинд эзлэх хэмжээ 20% дээр ирж тогтворжоод байна. Тиймээс компаниуд ихэнх нь энэ жилдээ багтаад хайбрид буюу оффис, гэр хосолсон ажлын горимд шилжих байх гэсэн таамаглал байна. Мөн долоо хоногт дөрвөн өдөр ажилладаг байх туршилтууд ч хэд хэдэн том компани дээр хийгдэж байгааг анхаарахгүй өнгөрөхийн аргагүй.

  1. Гоо сайханд зориулагдсан технологийн салбарын мөнгөний урсгал

Beauty Tech: The Complete Guide 2023 | PERFECT

Хэрэглэгчид 279 ам.долларын үнэтэй нүүрний арьс гуужуулж цэвэрлэх массажлагч, 455 ам.долларын үнэтэй үрчлээ арилгах LED гэрэлтэй эмчилгээний төхөөрөмж хэрэглэх нь бараг хэвийн үзэгдэл болж байгаа нь гоо сайхны зориулалттай төхөөрөмжийн салбарт шинэчлэл, өрсөлдөөн, хөрөнгө оруулалтыг өсгөж байна.

Үс, арьс арчилгаа болон будаг шунхны брэндүүд саяхнаас AR болон VR технологид маш их хэмжээний хөрөнгө оруулж, өөрсдийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд цахим орчноор дамжуулан туршиж, үзүүлэхэд ач холбогдол өгдөг болжээ.

Supersonic нэртэй үсний сэнс үйлдвэрлэгч Dyson компани л гэхэд сүүлийн үед маш олон хэрэглэгчтэй болсноор шинжилгээ, судалгааны чиглэлээр 600 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, ирэх 4 жилийн турш 20 шинэ бүтээгдэхүүн судалж, хөгжүүлэх судалгааны төв байгуулж байгаагаа зарласан.

Харин L'Oréal USA компани Нью Жерси хотод 140 сая ам.долларын өртөг бүхий судалгаа хөгжүүлэлтийн төв байгуулж, үс, арьс арчилгаа болон гоо сайхны бүтээгдэхүүний чиглэлээр инноваци нэвтрүүлэхэд анхаарна гэжээ.

Өөрөөр хэлбэл, гоо сайхны бизнест хүч сорьж байгаа компани бүр дараагийн Airwrap буюу Dyson-ий шинэ үсний индүү шиг бүтээгдэхүүнтэй болохоор зориглон хөдлөөд байна гэсэн үг юм.

Эх сурвалж: Axios

“Төрийн байгууллагын авлигад өртөж болзошгүй ажлын байрны судалгаа”-г хийж байна
“Төрийн байгууллагын авлигад өртөж болзошгүй ажлын байрны судалгаа”-г хийж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.