“Төрийн байгууллагын авлигад өртөж болзошгүй ажлын байрны судалгаа”-г хийж байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Төрийн байгууллагын авлигад өртөж болзошгүй ажлын байрны судалгаа”-г хийж байна

“Төрийн байгууллагын авлигад өртөж болзошгүй ажлын байрны судалгаа”-г гүйцэтгэж байна

/2023.01.05/: Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2022 оны 12 дугаар сарын 26-30-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 36 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүлжээ.

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 66.7 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй бөгөөд хүний нөөц, томилгоотой холбоотой гомдол давамгайлж байв. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 179 дуудлага хүлээн авсан байна.

Тус алба “Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчилтэй холбоотой өргөдөл, гомдол, мэдээлэлд хийх дүн шинжилгээ”, “Төрийн байгууллагын авлигад өртөж болзошгүй ажлын байрны судалгаа”, “Гадаад улсын эрүүгийн хэрэг шалгаж шийдвэрлэх ажиллагаан дахь мөрдөгчийн хараат бус, бие даасан байдлын талаарх судалгаа” зэрэг судалгааны ажлыг хийж гүйцэтгэж байна.

Эх сурвалж: АТГ

ВИДЕО: Бусдад 1 тэрбум төгрөгийн хохирол учруулсан бүлэг хулгайчдыг баривчилжээ
ВИДЕО: Бусдад 1 тэрбум төгрөгийн хохирол учруулсан бүлэг хулгайчдыг баривчилжээ
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын I тойрог замын төсөлтэй танилцаж, шуурхай штабын гишүүдэд үүрэг даалгавар өглөө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын I тойрог замын төсөлтэй танилцаж, шуурхай штабын гишүүдэд үүрэг даалгавар өглөө
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.