“Керамик эдлэл урлаач” мэргэжлээр 14 хүмүүжигч суралцжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Керамик эдлэл урлаач” мэргэжлээр 14 хүмүүжигч суралцжээ

No photo description available.

/2022.12.28/: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд “Керамик эдлэл урлаач” мэргэжлээр суралцсан анхны 14 хүмүүжигчид Чадамжийн гэрчилгээ гардуулах үйл ажиллагаа 429 дүгээр хаалттай хорих анги-Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт 2022 оны 12 дугаар сарын 23-нд боллоо.

Хорих ял эдлүүлэх албаны Сургалт, нийгэм, сэтгэл зүйн хэлтсээс хоригдлын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, нийгэмшүүлэх ажлыг үр дүнтэй явуулах, хоригдолд хөдөлмөрийн дадал, мэргэжлийн боловсрол олгох, Хорих байгууллагад 1980-иад оноос хойш тасраад байсан керамикийн үйлдвэрлэлийг сэргээх зорилгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад холбогдох саналыг тавьсны дагуу дагуу 2020 оноос эхлэн судалгаа хийж 2020 онд 429 дүгээр хаалттай хорих анги-Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт “Керамик сургалтын төв”-ийг байгуулсан.

May be an image of rhinoceros and text that says 'дYI дугоэр шатаалт туухий'

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 429 дүгээр хаалттай хорих анги-Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт сүрьеэгээр өвдсөн хоригдлуудыг эмчилж, эдгэрсний дараах хяналтад 6 сараас 2 жил хугацаанд байдаг онцлогыг харгалзан уг хорих ангийн сонгон сургалтыг эхлүүлсэн.

No photo description available.

Түүнчлэн сургалтын чанар, суралцагчдын чадавхийг сайжруулахад анхаарч сургалтыг зохион байгуулан явуулж буй багш, дэд ахлагч Т.Шинэ-Цэцэгийг Боловсролын их сургуулийн “Багшлэх эрхийн сургалт”-ад хамруулан багшлах эрхийг олгосон байна.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд “Керамик эдлэл урлаач” мэргэжлээр шинэ анги нээж, Боловсролын үнэлгээний төвд хандсанаар 2021 оноос албан ёсны “Чадамжийн гэрчилгээ” олгох эрхээ авсан байна.

May be an image of indoor

May be an image of 3 people

May be an image of 3 people and indoor

May be an image of 2 people, people standing and indoor

May be an image of 3 people and indoor

May be an image of 4 people, people standing and military uniform

No photo description available.

May be an image of 2 people and people standing

No photo description available.

May be an image of 9 people, people standing and indoor

No photo description available.

Эх сурвалж: ШШГБ

Увс аймагт газар хөдлөлт болжээ
Увс аймагт газар хөдлөлт болжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.