ОХУ: Газрын тосны үнэд дээд хязгаар тогтоосон орнуудад газрын тос нийлүүлэхгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОХУ: Газрын тосны үнэд дээд хязгаар тогтоосон орнуудад газрын тос нийлүүлэхгүй

A funeral ceremony is held for Ukrainian serviceman Volodymyr Yezhov in Kyiv on December 27, who was killed in a battle near Bakhmut, Ukraine.

2022.12.28/: ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Оросын газрын тос, нефтийн бүтээгдэхүүний үнийн дээд хязгаар тогтоосон орнуудад газрын тос нийлүүлэхийг хориглох тухай зарлигт мягмар гарагт гарын үсэг зурсан тухай Кремлийн сайтад нийтэлсэн байна.

Үүний зэрэгцээ, Украины Ерөнхий сайд Денис Шмихал мягмар гарагт хэлэхдээ, "Цаг агаарын таатай нөхцөл байдлаас шалтгаалан цахилгааны сүлжээний олон хэсгийг сэргээж, иргэдийн цахилгааны хэрэглээ багасч байгаа тул Украин даяар тасалдал буурч байна" гэв.

Украинд өрнөж буй хамгийн сүүлийн үеийн мэдээллийг багцлан хүргэж байна:

Украины өмнөд хэсэгт орших нэгэн хотод Оросын халдлагын улмаас нэг хүн амиа алдаж, Херсон дахь төрөх тасагт өртжээ:

Images shared by the deputy head of the office of the president of Ukraine, Kyrylo Tymoshenko, on Tuesday.

Украины өмнөд хэсэгт орших Днепр мөрний зүүн эрэгт орших Олешкий хотод оросууд халдаж, нэг хүн амиа алдаж, таван хүн шархаджээ. Энэ тухай хотын дарга Евгений Рыщук фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгдэв. Украины өмнөд хэсгийн Херсон хотын нэгэн амаржих газар Оросын их бууны суманд өртсөн тухай Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Кирило Тимошенко мягмар гарагт мэдэгдэв.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд барууны орнуудыг дээд зэргийн тэвчээртэй байхыг уриаллаа:

Russian Foreign Minister Sergey Lavrov speaks at a news conference in Moscow on December 23.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мягмар гарагт ТАСС агентлагт ярилцлага өгөхдөө барууны орнууд цөмийн асуудал дээр тэвчээртэй байх ёстойг анхаарууллаа. "Бид барууны орнуудыг энэхүү туйлын эмзэг бүс нутагт дээд зэргийн тэвчээртэй байхыг уриалсаар байна. Цөмийн эрсдэлийг бууруулахын тулд цөмийн зэвсэгтэй орнуудын баталсан цөмийн дайныг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн үзэл баримтлалд үнэнч байх нь бодит амьдрал дээр чухал юм" гэв.

АНУ бэрхшээлийг үл харгалзан Украины эрчим хүчний дэд бүтцийг дэмжинэ:

Cars are seen on December 16 during a power blackout after critical infrastructure was hit by Russian missile attacks in Kyiv, Ukraine.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен мягмар гарагт ОХУ-ын дайралтаас үүдэлтэй хатуу ширүүн өвөлтэй тулгарч байгаа Украины эрчим хүчний дэд бүтцийг засах, солих, хамгаалахын тулд "Их долоо" болон бусад түншүүдтэй цуцалтгүй ажиллахаа дахин амлав. Гэхдээ энэ хүчин чармайлт бэрхшээлгүйгээр ирэхгүй. АНУ болон түүний түншүүд энэ өвлийн улиралд нийслэл Киевийг цахилгаан, дулаанаар хангахын тулд эрчим хүч, дулааныг хангахаар ажиллаж байна. Үүнээс шалтгаалан дэлхийн хэмжээнд нийлүүлэлтийн сүлжээний асуудалтай тулгарах нь зайлшгүй болсон гэж АНУ-ын албаны хүн мэдэгдэв.

Украины Эрчим хүчний сайд шинэ оны өмнөхөн халдлага болох вий гэж эмээж байна:

People use flashlights as they walk on a dark street during a blackout in Kyiv, Ukraine, on December 24.

Украины эрчим хүчний нөхцөл байдал Оросын дэд бүтэц рүү чиглэсэн удаа дараагийн дайралтаас болж "үнэхээр хэцүү" хэвээр байна гэж Украины Эрчим хүчний сайд Херман Халущенко мэдэгдлээ. Тэрээр, шинэ жилийн баяраар Оросууд дэд бүтэц рүү дахин томоохон халдлага үйлдэж болзошгүйг анхаарууллаа. Тэрээр мягмар гарагт Украины телевизээр ярихдаа, "Украин Оросын довтолгоо хоорондох хугацааг ашиглан цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх замаар эрчим хүчний алдагдлыг бууруулах, мөн цахилгаан дамжуулах хүчин чадлаа нэмэгдүүлэхийг оролдож байна гэжээ.

Эх сурвалж: CNN

Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ
Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.