Өнөөдөр багавтар үүлтэй, 15-17 хэмийн хүйтэн байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр багавтар үүлтэй, 15-17 хэмийн хүйтэн байна

2022 оны 12-р сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Халх голын хөндийгөөр ялимгүй цас орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -22...-27 градус, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Хараа, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -17...-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -6...-11 градус, бусад нутгаар -12...-17 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. -15...-17 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. -15...-17 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. -15...-17 градус хүйтэн байна.

Маргааш -15 хэм, цас орохгүй
Маргааш -15 хэм, цас орохгүй
 
Жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг Солонгос болон Монгол хэл дээр өгөх боломж бүрдлээ
Жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг Солонгос болон Монгол хэл дээр өгөх боломж бүрдлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.