/2022.12.27/: Зул сарын баярын амралтын өдрүүдэд Японы ихэнх хэсэгт их хэмжээний цас орсны улмаас 17 хүн амиа алдаж, 90 гаруй хүн гэмтэж бэртсэн тухай эрх баригчид мэдэгдлээ.
Японы зарим хэсэг, гол төлөв баруун эрэг дагуу их хэмжээний цасанд нэрвэгдсэн бөгөөд 12 дугаар сарын дунд үеэс эхлэн хэт их цас орсны улмаас зарим хурдны замууд хаагдсан байна.
Японд сүүлийн жилүүдэд цаг агаарын таагүй нөхцөл байдал улам бүр нэмэгдэж байна.
Өнгөрөгч есдүгээр сард хүчтэй хар салхины улмаас өмнөд хэсгийн зарим хэсэгт хүчтэй аадар бороо орж байсан бол энэ сард Хоккайдо зэрэг зүүн хойд бүс нутгуудад хүчтэй цасан шуурга болж байна.
Эх сурвалж: CNN