“Хилийн халдашгүй дархан байдал алдагдсан мэтээр ташаа мэдээлэл тарааж байна“
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Хилийн халдашгүй дархан байдал алдагдсан мэтээр ташаа мэдээлэл тарааж байна“

/2022.12.26/ УИХ-ын дарга Г.Занданшатар хилийн зурвас газрыг тогтоож, улсын тусгай хэрэгцээнд авах талаар мэдээлэл хийж байна.

Тэрээр:

-Сүүлийн үед нийгмийн сүлжээгээр болон зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр хоёр талын гэрээгээр болон НҮБ-д бүртгүүлсэн Монгол Улсын хилийн халдашгүй дархан байдал алдагдсан мэтээр ташаа мэдээлэл тарааж байна.

Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улсын хил халдашгүй дархан байна гэж Монгол Улсын үндсэн хуульд заасан байдаг. Газрын тухай хуулийн 16,17 дугаар зүйл хилийн зурвас газрыг улсын тусгай хэрэгцээнд авна гэж заасан байдаг.

Тиймээс хил орчмын бүсийг улсын тусгай хэрэгцээнд авах тогтоол баталсантай холбоотойгоор үүнийг мушгин гуйвуулж байна гэж үзэж байна. Засгийн газраас Монгол Улсын хилийн зурвасыг тогтоож, улсын тусгай хэрэгцээнд авах тухай тогтоолыг өргөн барьсан. Ингэснээр хилийн зурвас газар зөвшөөрөлгүйгээр газар эзэмших, өмчлүүлэх явдлыг таслаж зогсоож байна гэв.

Дипломат пасспортыг ХЭН АВАХ эрхтэй вэ?
Дипломат пасспортыг ХЭН АВАХ эрхтэй вэ?
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.