Өнөөдөр цас орохгүй, 11-13 хэмийн хүйтэн байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр цас орохгүй, 11-13 хэмийн хүйтэн байна

2022 оны 12-р сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газар болон төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эхээр -20...-25 градус, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Онон, Улз, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -14...-19 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +3...-2 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр -3...-8 градус, бусад нутгаар -9...-14 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Өдөртөө -11...-13 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө -15...-17 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө -12...-14 градус хүйтэн байна.

Маргааш -11 хэм, цас орохгүй
Маргааш -11 хэм, цас орохгүй
 
Баянзүрх дүүргийн цэвэрлэсэн хэсгүүдэд ариутгалын ажил хийгдэж байна
Баянзүрх дүүргийн цэвэрлэсэн хэсгүүдэд ариутгалын ажил хийгдэж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.