МАН-ын бүлэг Газрын тухай багц хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МАН-ын бүлэг Газрын тухай багц хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

/2022.11.07/: Өнөөдөр УИХ дахь “МАН-ын бүлгийн ээлжит хурлаар Газрын тухай багц хуулийн төслийг хэлэлцэж, УИХ-ын чуулганаар хэлэлцэхийг дэмжлээ. Багц хуулийн төслийг өнгөрсөн сард Засгийн газраас УИХ-д өргөн барьсан юм.

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: Хуулийн төслүүдийг бүлгийн хуралдаанаар гишүүдийн олонх зарчмын хувьд хэлэлцэхийг дэмжлээ. Цаашид хуулийн төслийг хэлэлцэхдээ анхаарах хэд хэдэн зүйл бий гэж үзсэн. Тухайлбал, хуулийн төслийг хэлэлцэхдээ Барилга, хот байгуулалтын тухай хуультай хамтран хэлэлцэх талаар санал нэгдлээ. Тиймээс эдгээр хуулийн төслийг хамтад нь хэлэлцэж, хууль хоорондыг уялдуулах ёстой. Мөн Газрын тухай хуулийг хэлэлцсэнээр газрын шинэтгэл явагдаж, газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах зэрэг ач холбогдолтой хэмээн үзлээ” гэв.

Эх сурвалж: БХБЯ

БХБ-ын сайд Б.Мөнхбаатар Элчин сайд Эрик Тиотай уулзлаа
БХБ-ын сайд Б.Мөнхбаатар Элчин сайд Эрик Тиотай уулзлаа
 
Салбарын хяналт шалгалт давхардаж байгаагаас шалтгаалж аж ахуйн нэгжүүдэд хүндрэл, чирэгдлийг арилгана.
Салбарын хяналт шалгалт давхардаж байгаагаас шалтгаалж аж ахуйн нэгжүүдэд хүндрэл, чирэгдлийг арилгана.
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.