ОХУ-ын нисгэгчгүй онгоц Киевийн чухал дэд бүтцэд халджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОХУ-ын нисгэгчгүй онгоц Киевийн чухал дэд бүтцэд халджээ

/2022.12.19/: Украины нийслэл Киев хот руу Оросын арми нисгэгчгүй онгоцнуудыг илгээж чухал дэд бүтцэд нь дахин цохилт өглөө.

Албаныхны мэдээлснээр ОХУ даваа гарагийн үүрээр 20 орчим нисгэгчгүй онгоцоор Киев болон ойр орчмын бүс нутагт цохилт өгсөн бөгөөд Украины агаарын довтолгооноос хамгаалах систем нь 15 орчим нисгэгчгүй онгоцыг устгасан байна.

Нар мандахаас өмнө буюу өглөөний 05:50 цагт (GMT 07:50) Киев хотод агаарын дайралтын дуут дохио өгч эхэлжээ.

Киев хотын захиргаа өөрийн Telegram хуудсаараа дамжуулан дэд бүтцийн чухал цэгт цохилт өгсөн гэж мэдэгдсэн ч дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Kyiv blast

Киев хотын дарга Виталий Кличко "Нийслэлд болсон халдлагын улмаас дэд бүтцийн чухал объектууд эвдэрсэн. Эрчим хүч, дулаан хангамжийн нөхцөл байдлыг хурдан тогтворжуулахаар шаардлагатай инженерүүд ажиллаж байна” гэв.

Киев мужийн захирагч Олексий Кулеба мөн дэд бүтцийн зарим байгууламж, хувийн байшингууд эвдэрч, хоёр хүн шархадсан гэж мэдэгдэв.

Нийслэл хот Оросын сүүлийн халдлагын гол бай болсон талаар дурдаж байсан хэдий ч Украины цэргийнхний мэдээлснээр бусад газар ч мөн адил цохилтод өртсөн гэж мэдэгджээ.

ОХУ Азовын тэнгисийн зүүн хэсгээс дронуудаа хөөргөсөн бөгөөд Украины агаарын хамгаалалт 35-аас доошгүй өөрөө дэлбэрэх нисгэгчгүй онгоцны 30-ыг нь устгаж чадсан гэв.

Ukraine

Украины Засгийн газар, НҮБ-ын хүний эрхийн алба болон Европын комиссын тэргүүн нар одоогийн байдлаар 18 сая орчим хүнийг цахилгаан, дулаангүй болгож байгааг дайны гэмт хэрэг гэж үзэж байна.

Москвагийн хувьд ийм халдлагыг цэргийн хувьд хууль ёсны гэж үзэж байгаа аж.

Эх сурвалж: Aljazeera

Зээлийн шимтгэлийг бодитой тогтоогоогүй бол илүү авсан шимтгэлийг буцаан гаргуулна
Зээлийн шимтгэлийг бодитой тогтоогоогүй бол илүү авсан шимтгэлийг буцаан гаргуулна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.