Уушгины өвчин, багтрааны эмийг ЭМД-ын сангаас үнэгүй олгож байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Уушгины өвчин, багтрааны эмийг ЭМД-ын сангаас үнэгүй олгож байна

/2022.12.08/: ЭМДЕГ, Швейцарийн Новартис компанитай хамтран олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зүрх судас, чихрийн шижин, уушгины эмгэг болон хавдрын үед хэрэглэх 19 төрлийн эмийг ЭМД-ын шимтгэлээ төлсөн хүн бүрд ЭМД-ын сангаас 100 хувь хөнгөлөлттэй үнээр олгож байна.

Эдгээр эмийг Новартис компанийн албан ёсны 3 дистрибьютерын 191 салбар эмийн сангаар олгож байсан бол эмийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор ЭМДЕГ-тай гэрээтэй бусад эмийн сангаар олгох боломжтой болсон.

Энэ хүрээнд өнөөдрийн байдлаар нэмж 31 эмийн сантай гэрээ байгуулснаар нийт 222 эмийн сангаар Новартис компанийн эмийг ЭМД-ын 100 хувийн хөнгөлөлттэй үнээр олгож байна.

Эмийн дэлгэрэнгүй жагсаалттай ЭНД дарж танилцана уу.

MCS: Х.Нямбаатар сайд “М-Си-Эс“ Группийн нэр хүндэд халдсан мэдээлэл хийлээ
MCS: Х.Нямбаатар сайд “М-Си-Эс“ Группийн нэр хүндэд халдсан мэдээлэл хийлээ
 
Энэ баасан, бямба гарагт цасан шуурга шуурна
Энэ баасан, бямба гарагт цасан шуурга шуурна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.