БНХАУ-ын дарга Ши Жиньпин Саудын Арабд төрийн айлчлал хийж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Саудын Арабд төрийн айлчлал хийж байна

May be an image of 6 people and people standing

/2022.12.08/: БНХАУ-ын дарга Ши Жиньпин 12 дугаар сарын 7-ны үдээс хойш тусгай онгоцоор Эр-Риядад хүрэлцэн очлоо.

Тэрээр тус улсын хаан Салман бин Абдул Азиз Аль Саудын урилгаар Хятад, Арабын орнуудын дээд хэмжээний анхдугаар уулзалт, Хятад, Персийн булангийн орнуудын хамтын ажиллагааны зөвлөлийн дээд хэмжээний уулзалтад оролцож, Саудын Арабд төрийн айлчлал хийж байна.

Ши Жиньпиний тусгай онгоц Саудын Арабын агаарын хилд нэвтэрсний дараа Саудын Арабын Агаарын цэргийн хүчний хамгаалалтын дөрвөн тусгай онгоц түүнийг дагалдан угтан авав. Тусгай онгоц Эр-Риядын агаарын бүсэд орсны дараа "Саудын бүргэд" нэртэй зургаан харуулын онгоц дагалдан ниссэн байна.

Ши Жиньпин бичгээр уламжилсан мэндчилгээндээ, “2016 онд хоёр орон иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоож, хаан Салман тантай хамт Хятад Саудын Арабын харилцааг дорвитой хөгжүүлж, хоёр орны ард түмэнд үр өгөөжөө хүртээсэн төдийгүй бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг ахиулсан юм.

Айлчлалын үеэр тантай, мөн хаан ширээ залгамжлагч агь Хунтайж Мохаммед нартай хоёр талын харилцаа, хамтаар сонирхож буй олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал бодлоо гүнзгий солилцож, хоёр талын харилцааны хөгжлийн чиг хандлагыг хамтаар төлөвлөх болно. Хятад, Арабын орнуудын дээд хэмжээний анхдугаар уулзалт, Хятад, Персийн булангийн орнуудын хамтын ажиллагааны зөвлөлийн дээд хэмжээний уулзалтад оролцож, Арабын орнууд болон Персийн булангийн орнуудын удирдагчидтай хамтран ажиллаж, Хятад, Араб, Хятад, Персийн булангийн орнуудын харилцааг шинэ шатанд гаргахыг хүсэн хүлээж байна” гэжээ.

Эх сурвалж: MN.CCTV

ШУУД: Иргэдийн жагсаал 5 дахь өдрөө үргэлжилж байна
ШУУД: Иргэдийн жагсаал 5 дахь өдрөө үргэлжилж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.