Перу улс анх удаа эмэгтэй ерөнхийлөгчтэй боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Перу улс анх удаа эмэгтэй ерөнхийлөгчтэй боллоо

Dina Boluarte greets members of the Congress after being sworn in as Peru's new leader after Congress removes President Pedro Castillo in Lima, Peru on 7 December 2022

/2022.12.08/: Перугийн экс ерөнхийлөгч Педро Кастилло парламентыг тараах оролдлого хийснээс болж огцорсны дараа Перу улс анх удаа эмэгтэй ерөнхийлөгчтэй болов.

Өмнө нь дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Дина Болуарте лхагва гарагт Лимад тангараг өргөв.

Ерөнхийлөгч асан Кастилло Конгрессийг "онцгой засгийн газар"-аар сольж байгаагаа мэдэгдсэний дараа засгийн газар яаралтай хуралдаж түүнийг огцруулах шийдвэр гаргажээ. Дараа нь түүнийг баривчилж, бослого гаргахыг завдсан гэж буруутгав.

2026 оны долоодугаар сард Кастиллогийн ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусах байсан бөгөөд тэр хүртэл Болуарте ерөнхийлөгчийн суудалд суухнээ .

Тэрээр тангараг өргөсний дараа, улс орныг хамарсан хямралыг даван туулахын тулд улс төрийн эвлэрэл байгуулахыг уриалав.

"Миний хүсч байгаа зүйл бол улс орноо хямралаас гаргах орон зай, цаг хугацаа юм" гэж тэр хэлэв.

Энэ бүх үйл явдал Ерөнхийлөгч Педро Кастилло лхагва гарагт үндэсний телевизээр үг хэлэхдээ онц байдал зарласнаар эхэлсэн юм.

Peru's President Ousted by Congress in Political Crisis

Тэрээр сөрөг хүчний хяналтанд байдаг Конгрессыг тараана гэж мэдэгдсэн бөгөөд энэхүү шийдвэрийг хэд хэдэн сайд эрс эсэргүүцсэн байна.

Үндсэн хуулийн шүүхийн дарга түүнийг төрийн эргэлт хийсэн гэж буруутгасан бол АНУ ноён Кастилогоос шийдвэрээ буцаахыг "тулган шаардсан" байна.

Ерөнхийлөгчийн мэдэгдлийн дараа Перугийн цагдаа болон зэвсэгт хүчин хамтарсан мэдэгдэл гаргаж, үндсэн хуулийн дэг журмыг хүндэтгэж байна гэжээ.

Кастило телевизээр хэлсэн үгэндээ: "Улс орны хэмжээнд иргэдийн тавьсан шаардлагын дагуу бид хууль дээдлэх, ардчиллыг сэргээх зорилготой онцгой засгийн газар байгуулахаар шийдсэн. Шинэ Үндсэн хуулийг боловсруулах бүрэн эрх бүхий шинэ Конгрессийг "есөн сараас илүүгүй хугацаанд" хуралдуулна гэж мэдэгдэв.

Гэвч ноён Кастиллогийн эсрэг намуудын хяналтад байдаг Конгресс яаралтай чуулган зарлан хуралдуулж, ноён Кастиллогийн эсрэг санал хураалтыг явуулсан байна.

Санал хураалтаар нийт гишүүдийн 101 нь түүнийг огцруулахыг дэмжиж, ердөө зургаа нь эсэргүүцэж, 10 нь түдгэлзсэн байна.

Castillo supporters confront police in Lima, Peru. Photo: 7 December 2022

Санал хураалтын дараа түүнийг Үндсэн хуулийн дэг журмыг зөрчсөн хэргээр бослого гаргасан хэмээн саатуулж, баривчилсан бөгөөд Кастилло цагдаагийн газарт тайван сууж, бусадтай чатлаж байгаа зургийг цагдаа нар Twitter дээр нийтэлсэн боловч удалгүй устгасан байна.

Эх сурвалж: ВВС

Чуулган 10.00 цагт хуралдана
Чуулган 10.00 цагт хуралдана
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.