Хүнсний хаягдлыг дахин боловсруулах төсөл хэрэгжиж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүнсний хаягдлыг дахин боловсруулах төсөл хэрэгжиж байна

May be an image of 8 people, people sitting, people standing and indoor

/2021.08.25/: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дэргэд ядуурлыг бууруулах Японы сангийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Азийн хөгжлийн банктай хамтран "Улаанбаатар хотын хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах төсөл"-ийг хэрэгжүүлж байгаа билээ.

Төслийн зорилго нь хүнсний хаягдлыг дахин боловсруулах, бордоо хийх технологийг иргэдийн оролцоотойгоор нэвтрүүлэхэд чиглэж байгаа бөгөөд эрүүл, аюулгүй орчин, эдийн засгийн өсөлттэй, ногоон, тогтвортой хөгжил бүхий Улаанбаатар хотыг цогцлоох Засгийн газрын болон нийслэл Улаанбаатар хотын алсын хараа, бодлого хөтөлбөрт тусгагдсан зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэх явдал юм.

Төслийн төлөвлөлт, явцтай танилцах, үйл ажиллагааны хэрэгжилтийн талаар санал солилцох, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замыг тодорхойлох төслийн эхлэлийн уулзалтыг 2021 оны 8 дугаар сарын 25-наас 30-ны өдрүүдэд Азийн хөгжлийн банкнаас зохион байгуулж байна.

Уулзалтад Азийн хөгжлийн банкны томилолтын багийн гишүүд, төслийн хүрээнд хүнсний хаягдлыг дахин боловсруулах, бордоо хийх чиглэлээр мэргэжил аргазүйн зөвлөгөө өгөв.

Өнөөдрийн уулзалтад хамтран ажиллаж байгаа олон улсын болон үндэсний зөвлөхүүд, төслийн гүйцэтгэгч болон хэрэгжүүлэгч байгууллагын төлөөллүүд Монгол, Филиппин, Италь, Испани, Англи, Америк улсаас цахимаар оролцлоо.

Эх сурвалж: УБХЗАА

ХӨСҮТ: Маргааш тандалтын PCR шинжилгээ авахгүй
ХӨСҮТ: Маргааш тандалтын PCR шинжилгээ авахгүй
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.