ЭЕШ-ын хоёр дахь удаагийн бүртгэл өнөөдөр 18:00 цагт хаагдана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭЕШ-ын хоёр дахь удаагийн бүртгэл өнөөдөр 18:00 цагт хаагдана

/2022.11.21/ ЭЕШ-ын хоёр дахь удаагийн бүртгэл улс орон даяар 2022 оны аравдугаар сарын 19-нөөс эхэлсэн билээ.

Тэгвэл бүртгэлийн хугацаа өнөөдөр 18:00 цагт хаагдах юм. Шалгуулагчид Eyesh.eec.mn цахим хаягаар бүртгүүлж шалгалт өгөх газраа өөрөө сонгох боломжтой.

Олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрөгддөг Кембриджийн IGCSE, AS, A, O түвшний хөтөлбөр болон IB, AР хөтөлбөрийн үнэлгээг дүйцүүлэх боломжтой болсон. Олон улсын шалгалтын оноогоо дүйцүүлэх хүсэлтэй шалгуулагчид дээрх бүртгэлийн хугацаанд Боловсролын үнэлгээний төвд өөрийн биеэр болон Eyesh.eec.mn хаягаар хандаж онлайнаар хүсэлт илгээх боломжтой.

Харин элсэлтийн ерөнхий шалгалт арванхоёрдугаар сарын 16-19-ний өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулагдана.

Энэ удаагийн ЭЕШ-д зөвхөн Ерөнхий боловсролын сургуулийг 2022 болон өмнөх онд төгссөн шалгуулагчид орох бөгөөд энэ хичээлийн жилд 12 дугаар ангид суралцаж буй суралцагчид орох боломжгүй юм. Учир нь ЭЕШ-д бүрэн дунд боловсролын гэрчилгээ авсан шалгуулагчид орно гэж ЭЕШ-ын журамд заасан байдаг

Маргааш -7 хэмийн хүйтэн, цас орохгүй
Маргааш -7 хэмийн хүйтэн, цас орохгүй
 
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.