Элон Маск: Twitter ирэх долоо хоног хүртэл оффисуудаа хаалаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Элон Маск: Twitter ирэх долоо хоног хүртэл оффисуудаа хаалаа

Elon Musk.

/2022.11.18/: Твиттер компани ажилтнууддаа компанийн оффисуудыг түр хугацаагаар хааж байгаагаа мэдэгджээ.

Ингэхдээ 11 дүгээр сарын 21-ний даваа гарагт оффисууд дахин нээгдэнэ гэж ажилчдад мэдэгдсэн ч яг ямар шалтгааны улмаас ингэж шийдвэрлэснээ тайлбарлаагүй байна.

Цаашид уг зурваст "Компанийн нууц мэдээллийг олон нийтийн сүлжээ, хэвлэл болон бусад газар хэлэлцэхээс зайлсхийж, компанийн бодлогыг үргэлжлүүлэн дагаж мөрдөөрэй."

Screengrab of message sent to Twitter staff.

Энэ долоо хоногт ноён Маск Твиттерийн ажилтнуудад олон цагаар ажиллахыг даалгасан бөгөөд илүү цагаар ажиллаж чадахгүй гэвэл ажлаасаа гарч болохыг сануулсан юм.

Пүүсийн шинэ эзэн ажилтнуудад илгээсэн захидалдаа цаашид ажиллахын тулд илүү цагаар ажиллана гэсэн амлалт өгөхийг шаардсан байна.

Энэ сарын эхээр тус компани нийт ажиллах хүчнийхээ 50 орчим хувийг цомхотгож байгаагаа мэдэгдсэн.

Ийнхүү хатуу шийдвэрийг гаргаснаас болж тус пүүсийн ажилчид ажлаасаа ихээр гарч байгаа тул оффисоо хаахаас өөр аргагүй байдалд хүрсэн гэж таамаглаж байгаа аж.

Эх сурвалж: ВВС

“Хотын стандарт, иргэдийн ая тухтай орчин” зөвлөгөөнийг зохион байгууллаа
“Хотын стандарт, иргэдийн ая тухтай орчин” зөвлөгөөнийг зохион байгууллаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.