“Цагдаа-миний нүдээр” уралдааныг зохион байгуулжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Цагдаа-миний нүдээр” уралдааныг зохион байгуулжээ

/2022.11.18/: Цагдаагийн байгууллагад Хяналт шалгалт-Дотоод аюулгүй байдлын чиг үүргийн бүтэц бий болсны 30 жилийн ойг угтан төв байрны алба, газар, хэлтсийн алба хаагчдын хүүхдүүдийн дунд “Цагдаа-Миний нүдээр” зохион бичлэг, гар зургийн уралдааныг зохион байгууллаа.

Энэхүү уралдаанд 4-8 насны хүүхдүүд гар зураг, 9-16 насны хүүхдүүд зохион бичлэгийн бүтээлээр оролцож, нийт 22 бүтээл ирсэн юм.

“Цагдаа-Миний нүдээр” уралдааны гар зургийн төрөлд Санхүү, аж ахуйн албаны Хангамжийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа С.Баасанжавын хүү Б.Соёмбо, зохион бичлэгийн төрөлд Хүний нөөцийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Батцэцэгийн охин А.Азжаргал нар тус тус “Тэргүүн байр” эзэллээ.

Эх сурвалж: ЦЕГ

Налайхад хордлогонд орсон 19 хүүхдийн хордлогын шалтгааныг хайж байна
Налайхад хордлогонд орсон 19 хүүхдийн хордлогын шалтгааныг хайж байна
 
2025 оны SPSIRPA форумд дэлхий дахины геополитикийн өөрчлөлтийн талаар хэлэлцэнэ
2025 оны SPSIRPA форумд дэлхий дахины геополитикийн өөрчлөлтийн талаар хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.