Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг он дуустал баримтална
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг он дуустал баримтална

2021.08.25

Засгийн газрын ээлжит хуралдаан хуралдаж байна.

Хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг он дуустал сунгах шийдвэр гаргажээ.

Хуулинд зааснаар өндөржүүлсэн бэлэн байдлын үед дараах арга хэмжээг авна:

  • Гамшгийн зарлан мэдээллийн дохиог хүн амд хүргэх, гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийх, хэрэгжүүлэх
  • Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг ажлын тусгай горимд шилжүүлэх
  • Гамшгийн зарлан мэдээллийг хүн амд шуурхай, хүртээмжтэй хүргэх
  • Хорио цээрийн дэглэм тогтоох, хүч хэрэгсэл, гамшгийн болон орон нутгийн нөөцийг дайчлах
  • Гамшгийн нөөцийг улсын хэмжээд Засгийн газрын шийдвэрээр, орон нутагт тухайн шатны Засаг даргын шийдвэрээр нэмэгдүүлэх
  • Харилцаа холбоо, хэвлэл мэдээллийн байгууллага нь өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын үед гамшигтай холбоотой мэдээ, мэдээллийг дараалал харгалзахгүй хүлээн авч дамжуулна.
  • засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хэд хэдэн нэгжид үүссэн голомтын бүсэд эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж дараах арга хэмжээг авна:

Гуравдугаар тун хийлгэсэн хүн халдварт өртсөн гэх мэдээ цахим орчинд явсан байна. Энэ тал дээр тайлбар хэлэхэд бүүстэр буюу дархлаажуулалтын гуравдугаар тунг хийлгэсэн 13000 гаруй хүн хийлгэсэн хүмүүс халдвар авсан юм байхгүй.

Гуравдугаар тунг хийлгэсэн хүн гурваас дөрвөн сарын дараа эсрэг биет үүсч, дархлаажиж байна гэсэн судалгаа бий.

Бага насны хүүхдээс ПСР шинжилгээ авахдаа залгиур хоолойгоор нь дамжуулж авна. Заавал хамраар нь дамжуулж авахгүй.

12-17 насны хүүхдийн халдвар авах тохиолдол буурсан.

5-10 настай хүүхдийн халдварын тохиолдол 40 хувь нэмэгдсэн. Өдөрт илэрч байгаа тохиолдлын 30 орчим хүүхэд нь халдварлаж байна.

Хичээл эхлэхтэй холбогдуулаад хүүхэд бүрээс шинжилгээ авна гэж шуурахгүй. Түүврийн аргаар авна.

ДЭМБ нэмэлт тунгийн асуудал дээр нухацтай хандаж байна. Улс орон бүр харилцан адилгүй дархлаажуулалтад хамрагдаж байна. Зарим улс нь арван хувь хүрэхгүй иргэдээ вакцинжуулсан бол Израйл улс гурав дахь тунгаа хийж эхэлсэн байна.

Гурав дахь тун төлбөртэй байж болзошгүй гэх мэдээлэл гарсан. Энэ тал дээр хариулт өгөөч?

- Засгийн газраас одоогоор тийм санал гаргаагүй. Татан авалт нөөцөө бэлдсэн байгаа

Хичээл эхлэхтэй холбоотой хөл хөдөлгөөн эхэлж байна. Хөл хорио тавих талаар яригдаж байна уу?

- ЭМЯ, УОК-оос тийм санал гаргаагүй. Цахим орчинд ташаа мэдээлэл гарсан.

Шүлсний ПСР шинжилгээний төхөөрөмжийг улсдаа үйлдвэрлэж эхэлсэн. 31.600 төгрөгийн өртөгтэй.

Баян-Өлгий аймагт халдварын тохиолдол нэмэгдсэн. Аймгийн засаг дарга УОК-т хөл хорио тавих мэдээллээ илгээсэн. Эрсдэлийн үнэлгээнд халдвар тархах өндөр эрсдэлтэй гэж үзсэн тул хөл хорио тавихыг дэмжсэн.

ААН байгууллагын цагийн хуваарьт зохицуулалт хийгээд явна. Хэрвээ халдварын тохиолдол нэмэгдвэл цагийн хуваарийг богиносгож болзошгүй.

Улс орнуудын том мөнгөн дэвсгэрт ба ханш
Улс орнуудын том мөнгөн дэвсгэрт ба ханш
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.