/2021.08.25/: TikTok цахим худалдаа руу шилжиж байна.
Тус компани өнөө өглөө Shopify цахим худалдааны платформтой хамтран ажиллахаа зарласан ба ойрын долоо хоногуудад АНУ, Их Британи, Канад улсуудад байрлаж буй Shopify-ийн худалдаачдын дунд TikTok Shopping туршилтыг хийхээр болжээ.
Нийгмийн видео TikTok платформ нь Shopify-тэй түншлэх төлөвлөгөөгөө өнгөрсөн оны аравдугаар сард анх зарласан бөгөөд Shopify -ийн худалдаачдад TikTok маркетингийн кампанит ажлаа Shopify хяналтын самбараас шууд үүсгэн ажиллуулах болон идэвхжүүлэх , TikTok бизнес зар сурталчилгааны менежер цэс үүсгэх боломжыг олгосон болохыг танилцуулав.
Өргөтгөсөн хэлэлцээрийн тухай нарийвчлан танилцуулъя. Удахгүй TikTok for Business данстай Shopify-ын худалдаачид TikTok профайлдаа шинээр "Дэлгүүр" гэсэн цонх нэмсэнээр бүтээгдэхүүнийхээ каталогийг тохируулан, профайл дээрээ мини дэлгүүрийн лангуу үүсгэх боломжтой болно.
Кайли Женнер нь энэхүү шинэ үйлчилгээг анхлан хэрэгжүүлж эхэлсэн хүмүүсийн нэг бөгөөд Kylie Cosmetics брэндийн бүтээгдэхүүнээ TikTok дээрээс шууд худалдаалахаар болж байгаа юм байна. Энэхүү туршилтанд АНУ, Их Британийн бусад Shopify худалдаачид нэгдэж байгаа бөгөөд ойрын долоо хоногуудад Канадын худалдаачид нэгдэх ажээ. Худалдаачид Shopify -ийн өөрийн TikTok сувгаар дамжуулан туршилтанд хамрагдах хүсэлт гаргаж болно гэж тус компани мэдээлжээ.
Шинэ түншлэлийн өөр нэг давуу тал бол бүтээгдэхүүний холбоосыг Shopify худалдаачдад авчрах бөгөөд өөрсдийн TikTok видеон дээрээ бүтээгдэхүүнээ тэмдэглэхэд ашиглаж болох юм.
"Контент бүтээгчид, олон нийтийн сүлжээ, цахим худалдаа нь шинэ төрлийн бизнес эрхлэх замыг нээх гол үүрэг гүйцэтгэж байна" гэж Shopify-ийн Ерөнхийлөгч Харли Финкелштейн мэдэгдэлдээ дурджээ.
"TikTok дээр анх удаа аппликейшн доторх ппликейшн нээж худалдаа, бүтээгдэхүүнийг идэвхжүүлснээр Shopify нь дэлхийн хамгийн хурдацтай хөгжиж буй олон нийтийн зугаа цэнгэлийн платформ бүтээгчдийн эдийн засгийг дэмжиж байна. Дараагийн үеийн бизнес эрхлэгчид үзэгчидтэйгээ илүү ойртох, мөн ТикТокийг тусламжтайгаар ирээдүйн түнш болоход нь туслахдаа бид баяртай байна "гэж тэр нэмж хэлэв.
Shopify мөн худалдаачдын дунд TikTok-тэй ажиллах эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгааг хэлээд Shopify-ийн нийгмийн худалдааны сувгуудын суурилуулалт 2020 оны хоёрдугаар сараас 2021 оны хоёрдугаар сар хүртэл 76% -иар өссөн болохыг тэмдэглэжээ.
TikTok нь цахим худалдааны онцлог чанаруудыг олон жилийн турш тасралтгүй хөгжүүлж ирсэн бөгөөд 2019 онд Hashtag Challenge Plus-ийг эхлүүлэн туршилтуудыг хийсэн ба энэ нь hashtag бүхий видео дээр TikTok-ийн үзэгчид дарснаар цахим дэлгүүрийн вэбсайт руу шилждэг болжээ. Өнгөрсөн жил Levi’s зэрэг брэндүүд TikTok -ийн "Одоо худалдаж авах" товчлууруудыг ашигласан нь хэрэглэгчдэд TikTok дээр байрлуулсан линкээр дамжуулан худалдан авалт хийх боломжийг олгосон юм.
Мөн өнгөрсөн намар Shopify түншлэлийг анх зарлаж "Walmart" TikTok-той хамтран ажиллаж эхэлснээр шууд дамжуулалтаар худалдааны суралчилгаа явуулж, арилжаандаа ашиглаж эхэлсэн.
TikTok-ийн хамгийн том зорилго нь эцсийн дүндээ Facebook, Instagram олон нийтийн дэлгүүрүүдтэй өрсөлдөх явдал байж магадгүй юм.
Гэсэн хэдий ч TikTok Shopping дээр төлбөр тооцоог Shopify -ээр дамжуулан хийгдэх ба дэлгүүрийн нүүр хуудасны холбоос эсвэл TikTok доторх бүтээгдэхүүний холбоос дээр дархад хэрэглэгч худалдаачны вэбсайт руу шилжих ба дараа нь Shopify гүйлгээ болон төлбөрийг баталгаажуулах юм байна.
TikTok нь эдгээр худалдааны шинэ шийдлүүдийг олон нийтэд танилцуулахаас өмнө хэдэн зуун Shopify худалдаачдын дунд туршиж үзэх төлөвлөгөөтэй байгаагаа хэлэв.
Эх сурвалж: techcrunch.com