Зеленський: ОХУ-ын дайралтаас харахад тэд дайныг зогсоохыг хүсэхгүй байна 
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зеленський: ОХУ-ын дайралтаас харахад тэд дайныг зогсоохыг хүсэхгүй байна 

Zelensky Counters Putin's Lies With Defiant Selfies

/2022.11.16/: Мягмар гарагт Украин руу пуужингаар довтолсон нь Москвагийн дайныг зогсоох сонирхолгүй байгаагаа илтгэсэн мессеж байсан гэж Зеленський хэлэв.

Зеленський хэлсэн үгэндээ, "ОХУ-ын талаас нийт 90 пуужин харваж, эрчим хүчний дэд бүтэц, аж ахуйн нэгж, орон сууцны барилгуудад хохирол учруулсан. Индонезид "Их 20"-ийн дээд хэмжээний уулзалтын эхний өдөр дуусмагц бидэн лүү ийнхүү дайрлаа" гэж хэлээд дараа нь энэ уулзалт бол "Их 19" гэв.

Тэрээр “Оросууд энх тайвны тухай ярьдаг ч пуужин харвадаг, дэлхийг хамарсан хямралын талаар ярьж Ираны нисгэгчгүй онгоцуудыг хөөргөдөг" гэлээ.

Энэ халдлагын улмаас Киев, Львов, Харьков, Житомир мужууд гээд орон даяар цахилгаан тасарсан гэж Зеленський мэдэгдэв.

"Энэ бол дайныг зогсоох хэрэгтэй гэж ярьж байсан Индонез, Энэтхэг, Хятад болон бусад бүх улс оронд Оросын зүгээс өгсөн хариулт юм. Орос улс цааш үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа дэлхий нийтэд хэлж байна. Одоо дэлхий нийт хариулах цаг нь болсон” гэж тэр хэллээ.

Зеленский 70 гаруй пуужин, 10 байлдааны нисгэгчгүй онгоцыг устгасан гэж нэмж хэлээд "агаарыг хамгаалахад тусалж буй бүх түншүүддээ" талархал илэрхийлэв.

Эх сурвалж: BBC

Виктория Абрамченко: Монголын анхны эмэгтэй сансрын нисгэгчийг ОХУ бэлдэнэ
Виктория Абрамченко: Монголын анхны эмэгтэй сансрын нисгэгчийг ОХУ бэлдэнэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.