Хүнийг орлон ажиллах чадвартай шинэ роботыг АМAZON танилцууллаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүнийг орлон ажиллах чадвартай шинэ роботыг АМAZON танилцууллаа

Amazon debuts new warehouse robot that can do human jobs | Financial Times

Amazon компани олон сая хайрцаглаж багцлаагүй бараа бүтээгдэхүүнийг таньж ялган, ангилах чадвартай агуулахын шинэ робот танилцуулсан ба уг роботыг Sparrow гэж нэрлэжээ.

Цахим худалдааны тэргүүлэгч тус компани агуулах ложистикийн зардлаа танах сорилттой нүүр тулаад байгаа энэ цаг үед Sparrow робот нь олон хүний хийж гүйцэтгэх ажлыг автоматжуулан гүйцэтгэх боломжтойгоороо ач холбогдолтой юм.

Sparrow робот нь бараа материал дундаас сонгогдсон барааг олж таних, сонгох, шилжүүлэх, зөөх чадвартай гэж компани танилцуулсан бөгөөд урьд нь энэ ажлыг агуулахын ажилтнууд л хийж гүйцэтгэдэг байжээ. Роботыг өнгөрсөн Пүрэв гарагт Бостон хотноо зохион байгуулагдсан нэгэн арга хэмжээн дээр олны хүртээл болгосон бөгөөд бүрэн ажиллагаатай робот гарыг дүрс зураг таних технологиор тоноглож, бага оврын ачаа барааг өргөх, буулгах, шилжүүлэх үйлдлүүдтэй болгосон байна.

Amazon's robot arms break ground in safety and technology - Amazon Science

Робот автоматжуулалт хөгжих нь хүмүүсийн ажлыг байрыг булаадаг гэсэн хэвшмэл ойлголт олон нийтэд суусан байдаг ч Amazon компани эсрэгээрээ робот агуулахад ажиллах болсноор нэг үйлдлийг олон давтдаг уйтгартай ажлаас салж байгаа учир энэ нь хүмүүсийн хувьд таатай шинэчлэл гэж мэдэгджээ. Мөн роботууд агуулахад ажиллаж эхэлсэнтэй холбоотойгоор роботын үйл ажиллагаатай холбоотой 700 төрлийн шинэ ажил үүрэг бий болж байгааг ч дурдсан юм.

Amazon компанийн бизнесийн гол цөм болох онлайн дэлгүүрийн үйл ажиллагаа 2022 онд төдийлөн өсөлт үзүүлж чадаагүй учир тэд зардлаа хэмнэхээс өөр аргагүй болж, үр дүнд нь энэхүү робот мэндэлсэн гэж хэлж болно. Өнгөрсөн сард тус компаниас гаргасан тайланд хэрэглэгчидийн хийж буй цахим худалдан авалтын хэмжээ нь Уолл стрийтийн таамаглалаас нилээн доогуур байгаа нь компанийн өсөлт удааширч, улмаар цаашид зардлаа хэмнэхэд хүрч буйн нотолгоо гэжээ.

Ийнхүү жижиглэн худалдааны үйл ажиллагаа нь саарснаар Amazon мөн өнгөрсөн жилүүдэд эрчимтэй тэлэлт хийж ирсэн ложистикийн төлөвлөгөөгөө эргэн харахад хүрч байгаа юм. Ложистикийн шинжээч Марк Вульфраатын мэдээлснээр тус компани АНУ-д л гэхэд дор хаяж 50 агуулахын үйл ажиллагаагаа зогсоосноос гадна энэ оны гуравдугаар сард 1,62 сая ажилтантай байсныгаа есдүгээр сарын сүүлч гэхэд 1,54 сая болгож цөөлсөн байна.

Amazon workers report 440 serious safety incidents including fractures and  'sub-zero' conditions | The Independent | The Independent

Коронавирусын хөл хориотой холбоотойгоор компанийн ашиг орлого нэмэгдэж, Amazon энэ үеэр ложистикийн үйл ажиллагаандаа ихээхэн хөрөнгө оруулалт хийж, түгээлтийн сүлжээгээ хоёр дахин тэлээд байсан боловч нэгэнт компанийн удирдлагууд “бүсээ чангалах” зорилт тавьсан тул цартахлын үеийн үйл ажиллагааны тэлэлттэй холбоотойгоор төлөвлөгдсөн ложистикийн хөрөнгө оруулалтуудыг царцааж, энэ онд ложистикийн зардлыг 2021 оныхоос 10 тэрбум ам.доллараар бууруулах шийдвэр гаргасан юм. Үүнээс гадна өнгөрсөн долоо хоногт технологийн томоохон компаниуд хүн хүчээ цомхотгох шийдвэр гаргахтай зэрэгцэн Amazon шинээр ямар нэгэн ажилтан авахаа түр зогсоож байгаагаа зарлажээ.

Amazon 2012 онд агуулахын тавиуруудыг зөөвөрлөн шилжүүлдэг робот үйлдвэрлэгч Kiva группыг худалдан авснаар анх үйл ажиллагаандаа робот ашиглаж эхэлсэн түүхтэй. Одоогийн байдлаар энэ төрлийн 520 000 робот дэлхий даяар тус компанийн агуулахад ашиглагдаж байгаа талаар компанийн гаргасан мэдээлэлд дурдагдсан байдаг.

2021 онд Amazon нийтдээ 5 тэрбум илгээмж буюу өдөрт 13 сая ачаа барааны хөдөлгөөн агуулахдаа хийсэн ба энэ бүх үйл ажиллагааны 75 орчим хувийг робот болон дрон ашиглаж гүйцэтгэсэн байна.

Amazon warehouse robots are getting closer to replacing human hands - Vox

Жижиг хэмжээтэй ачаа барааг тавиур дээрээс буулгах, шилжүүлэх, ачих нь хүний гараар гүйцэтгэхэд ямар нэгэн асуудалгүй байдаг бөгөөд робот бүтээгч инженерүүдийн хувьд тулгарч буй хамгийн том сорилт нь овор хэмжээ ихтэй, төрөл бүрийн хэлбэр дүрстэй, мөн жин ихтэй ачаа барааг хэрхэн робот ашиглан ачиж буулгах юм. Sparrow роботын гар нь үзүүр хэсэгтээ 7 ширхэг бумбадагч резинтэй тул тэдгээрийгээ ашиглан, барааг өргөж, жижиг хайрцагт ангилан хийж, дараагийн шатны ялгалтанд шилжүүлэх үүрэг гүйцэтгэхээр болоод байгаа.

“Роботын технологи ашигласнаар бид хөлсөө урсгах биш толгойгоо ажиллуулан, аюул осолгүйгээр, үр ашигтай ажиллах боломж бүрдэж байна” хэмээн Amazon компанийн дэлхий даяарх роботын үйл ажиллагаа хариуцсан дэд ерөнхийлөгч Жо Квинливан компанийн блог нийтлэлд онцолжээ.

Эх сурвалж: ft

“Парис-2024”-ын албан ёсны бэлгэдэл сахиусыг танилцууллаа
“Парис-2024”-ын албан ёсны бэлгэдэл сахиусыг танилцууллаа
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.