Боксчид тивийн аваргаас 10 медаль хүртлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Боксчид тивийн аваргаас 10 медаль хүртлээ

May be an image of 9 people and people standing

/2022.11.14/: Боксын насанд хүрэгчдийн Азийн АШТ Йорданы нийслэл Амман хотноо энэ сарын 1-12-нд явагдаж өндөрлөлөө. Тэмцээнд 27 орны 267 тамирчин эрэгтэй 13, эмэгтэй 12 жинд өрсөлдлөө.

Тэмцээнд Монголын 17 тамирчин хүч сорьж, хоёр мөнгө, найман хүрэл, нийт 10 медаль авсан юм.

Эрчүүдийн 60 кг-д тоглосон залуу тамирчин Б.Буяндалай болон эмэгтэйчүүдийн 60 кг-д хүч сорьсон Т.Номин-Эрдэнэ нар мөнгөн медалийн эзэн болов.

Түүнчлэн эрэгтэйчүүдийн 51 кг-д Х.Энхмандах, 57 кг-д Г.Лундаа, 67 кг-д Б.Чинзориг, 71 кг-д О.Бямба-Эрдэнэ, эмэгтэйчүүдийн 52 кг-д Л.Алтанцэцэг, 54 кг-д О.Есүгэн, 63 кг-д У.Шинэцэцэг, 70 кг-д Э.Эрдэнэтуяа нар хүрэл медаль хүртлээ.

Монголын баг медалийн тоогоор дөрөвт жагссан бол медалийн чанараар 11-д бичигдсэн юм.

Казахстан улс 6 алт, 7 мөнгө, 8 хүрэл, нийт 21 медальтайгаар багийн дүнгээр тэргүүлсэн бол Узбекистан (6-3-3), Энэтхэгийн боксчид (4-2-6) удаалсан байна.

Эх сурвалж: МҮОХ

ГХЯ: Истанбулд болсон халдлагад монгол хүн өртөөгүй
ГХЯ: Истанбулд болсон халдлагад монгол хүн өртөөгүй
 
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийн санал, зөвлөмжийг УИХ-ын байнгын хороодоор хэлэлцэхээр тогтлоо
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийн санал, зөвлөмжийг УИХ-ын байнгын хороодоор хэлэлцэхээр тогтлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.