Ц.Билэгтсайхан: Омикроны шинэ BF7, BQ1.2 хувилбар бүртгэгдлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Билэгтсайхан: Омикроны шинэ BF7, BQ1.2 хувилбар бүртгэгдлээ

/2022.11.09/ Коронавируст халдвартай холбоотойгоор Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-өөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан:
-ДЭМБ-аас 7 хоног бүр ковид-19 халдварын хамгийн өндөр тохиолдол бүртгэгдсэн 10 орныг зарладаг. Үүний эхний 4-т,

  • Япон,
  • БНСУ,
  • БНХАУ,
  • ОХУ багтаж байна. БНХАУ-ын хувьд одоо Омикрон хувилбарын давлагаа эхэлчихсэн явж байгаа.

Харин манай улсын тухайд энэ долоо хоногт 772 тохиолдол илэрч өмнөх долоо хоногоос халдварын тоо 2 дахин нэмэгдсэн байна. Өнгөрсөн 7 хоногт 357 тохиолдол бүртгэгдсэн.

Түүнчлэн Монгол Улсад Омикроны шинэ BF7 хувилбар нэг хүнээс, BQ1.2 хувилбар таван хүнээс илрээд байна. Тодруулбал, BF7 хувилбараар халдварласан хүн БНХАУ-ын иргэн 72 настай эрэгтэй байна. Тэрээр ОХУ-д ажиллаж байгаад манай улсад ирсэн. Биеийн байдал тогтвортой, одоогоор зочид буудалд тусгаарлагдан эмчилгээ хийлгэж байна.

BQ 1,2 хувилбараар халдварласан хүмүүсийн 3 нь эрэгтэй, хоёр нь эмэгтэй. бүгд манай улсын иргэн. Одоогоор 2 нь эмнэлэгт 3 нь гэрийн тусгаарлалтад байна. Тэдний тухайд халуурах, хоолой хөндүүрлэх, сэрвэгнэх шинж тэмдэг давамгайлж байна.

BF7 хувилбар нь хамгийн анх Өвөр монголд бүртгэгдсэн. Одоогоор 80 гаруй оронд тархсан байна. Харин BQ 1,2 хувилбар нь 53 оронд бүртгэгдээд байна гэлээ.

Мөн тэрбээр:
-Сүүлийн үед эмнэлгийн ачаалал ихсэж байна. Омикроны шинэ хувилбар тодорхойлогдож байгаагаас гадна , томуугийн өвчлөл өндөр байгаа. Тиймээс хувь хүний хариуцлагаа өндөржүүлэх шаардлага үүсэж байна. Мөн үр дүнтэй, хялбар, нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээнүүдээ авч эхлэх хэрэгтэй. Амны хаалт зүүж, хоорондын зайгаа барих шаардлагатай байна. Түүнчлэн ковид болон томуугийн вакциндаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна гэв.

ШУУД: Шинээр бүртгэгдсэн коронавирусын талаар мэдээлж байна
ШУУД: Шинээр бүртгэгдсэн коронавирусын талаар мэдээлж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.