“Шүүхийн шийдвэрийн судалгаа” 7 дугаар цувралыг танилцуулж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Шүүхийн шийдвэрийн судалгаа” 7 дугаар цувралыг танилцуулж байна

Нээлттэй нийгэм форум 2021 оныхоо тайланг олон нийтэд дэлгэлээ

Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх хөтөлбөрийн хүрээнд 2018 оноос эхлэн шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх сонирхолтой судлаачдын дунд судалгааны тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн юм.

Өнгөрсөн хугацаанд нийт 56 судалгааны тэтгэлэг олгож 39 судалгааны тайланг эмхэтгэл, цуврал хэлбэрээр нийтэлж уншигчдын хүртээл болгоод байна.

Тэтгэлэг авсан судалгааны төслийн дэлгэрэнгүй жагсаалтыг эндээс харна уу.

Тус форум 2021 оноос эхлэн бие даасан Редакцын зөвлөлийн дэмжлэгтэйгээр судалгааны төслийн сонгон шалгаруулалт, тайлангийн чанарт хяналт тавьж, боловсронгуй болгон ажиллаж ирлээ.

Тус зөвлөлийн эрхлэн гаргаж буй 7 дугаарт цувралд

  • “Бага үнийн дүнтэй иргэний хэрэг хянан шийдвэрлэж буй шүүхийн практикт хийсэн дүн шинжилгээ”,
  • “Арбитрын үндсэн шийдвэртэй холбоотой иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн практик”,
  • “Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлаас үүссэн хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээ” зэрэг судалгааны тайлан багтсан болно.

2022 оны туршид нээлттэй зарын дагуу нийт 17 төсөл хүлээн авснаас 9 судалгааны төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж тэтгэлэг олгоод байна.

Шүүхийн шийдвэрийн судалгааны зарыг эндээс харна уу.

Судалгааны төслийг 2022 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал [email protected] хаягаар хүлээн авах тул сонирхсон, шаардлага хангасан судлаач нар оролцохыг урьж байна.

Мэдээллийг бүрэн эхээр нь үзэх бол ЭНД дарна уу.

ФОТО: Өндөр гэгээн Занабазарын бүтээлүүдийн тусгай үзэсгэлэн нээгдлээ
ФОТО: Өндөр гэгээн Занабазарын бүтээлүүдийн тусгай үзэсгэлэн нээгдлээ
 
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.