Канадын сонгуульд БНХАУ-ыг бүдүүлгээр оролцсон гэж буруутгаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Канадын сонгуульд БНХАУ-ыг бүдүүлгээр оролцсон гэж буруутгаж байна

Justin Trudeau

/2022.11.08/: Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо Хятад улсыг тус улсын сонгуульд хөндлөнгөөс оролцохыг завдсан гэж буруутгажээ.

Канадын тагнуулын алба Бээжингийн дэмжлэгтэй нэр дэвшигчдийн "далд сүлжээ"-г илрүүлсэн гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна.

2019 оны холбооны сонгуульд Хятад улс 11 нэр дэвшигчийг ямар нэгэн байдлаар дэмжсэн гэж албаны хүмүүс Трюдод мэдэгдсэн байна.

Орон нутгийн Global News телевиз нэрээ нууцалсан тагнуулын ажилтнуудаас иш татан Бээжингийн зүгээс нэр дэвшигчдэд хөрөнгө төвлөрүүлсэн бөгөөд Хятадын тусгай албаныхан нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгааны зөвлөхөөр ажилласан гэж мэдээлэв.

Нэг тохиолдолд 250,000 канад долларын санхүүжилтийг Онтарио мужид төвтэй мужийн парламентын төлөөлөгчийн газраар дамжуулж олгосон байна.

Federal parties being warned of efforts by 6 foreign countries to influence  election: sources | CBC News

Энэхүү ажиллагааг Торонто дахь БНХАУ-ын консулын газраас явуулсан гэж үзэж байгаа бөгөөд тус улсын бодлогод нөлөөлөхийн тулд УИХ-ын гишүүдийн албан тушаалыг ашиглах, мөн улс төрийн хүрээнийхэнд нөлөө үзүүлэхийн тулд Канадын хуучин албан тушаалтнуудыг "авлигад автуулах" оролдлого хийсэн гэж сэжиглэж байгаа аж.

Энэхүү оролдлого нь улс төрийн томоохон намууд болох ноён Трюдогийн Либерал нам болон сөрөг хүчний Консерватив намыг хоёуланг нь онилсон гэж үзэж байна. Гэхдээ энэхүү оролдлого амжилттай болсон эсэх нь тодорхойгүй байна.

Канад дахь Хятадын албаны хүмүүс "Global News" агентлагийн асуултад одоогоор хариу өгөөгүй байна.

Ноён Трюдо даваа гарагт сэтгүүлчдэд хэлэхдээ "Бид сонгуулийн үйл явц, тогтолцооныхоо шударга байдлыг бэхжүүлэх талаар дорвитой арга хэмжээ авсан" гэжээ.

Хятад улс Канадын нутаг дэвсгэрт албан бус "цагдаагийн" байр нээсэн гэх хэргийг шалгаж байна гэж эрх баригчид мэдэгдсэний дараа энэхүү мэдээлэл гарчээ.

Өнгөрсөн сард Канадын Хатан хааны морьт цагдаа Европын хэд хэдэн оронд бүртгэгдсэн "нууц цагдаагийн газар гэж нэрлэгддэг газартай холбоотой гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагаа"-ны талаарх мэдээллийг шалгаж байна гэж мэдэгдэв.

Ирланд, Нидерланд зэрэг ЕХ-ны хэд хэдэн улсууд засгийн газрын эсэргүүцэгчдийг Хятадад буцаж ирэхэд нь шахаж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зорилгоор ашигласан цагдаагийн постуудыг хаахыг Хятадад тушаасан байна.

Эх сурвалж: ВВС

Ц.Эрдэмбилэг: Урьдчилан сэргийлэх чиглэлд ӨЭМТ-ийн үүрэг чухал ​​​​​​​
Ц.Эрдэмбилэг: Урьдчилан сэргийлэх чиглэлд ӨЭМТ-ийн үүрэг чухал ​​​​​​​
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.