/2022.11.08/: Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський Донецк мужийн зарим хэсэгт болж буй ширүүн тулалдааныг "эзлэн түрэмгийлэгчдийн солиорлын хамгийн том голомт" гэж нэрлэв.
Тэрээр "Тэд өдөр бүр хэдэн зуугаараа үхэж байна. Украин цэргүүдийн давшиж буй хэсэг шууд утгаараа түрэмгийлэгчдийн цогцсоор дүүрсэн байна” гэж мэдэгджээ.
Дараа нь Зеленский "Павливка орчмын зарим цэргүүд Оросын Алс Дорнод дахь Приморийн хязгаарын захирагчид гомдол гаргасан" гэсэн бөгөөд үүний хариу болгож амбан захирагч Олег Кожемяко оросын армийн алдагдал "тийм ч том биш" гэж хэлсэн байна.
Кожемяко даваа гарагт Telegram хуудсандаа "Бид фронтод байгаа тэнгисийн явган цэргийн командлагч нартай холбоо тогтоосон. Тэд хэлэхдээ "Бид хүчтэй довтолж байна, алдагдал мэдээж гарч байгаа гэхдээ тийм ч их хэмжээний биш" гэж хэлсэн гэжээ.
Эх сурвалж: CNN