Хоёр Солонгос байлдааны онгоцнуудаа хөөргөлөө
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хоёр Солонгос байлдааны онгоцнуудаа хөөргөлөө

South Korea scrambles fighter jets after detecting 180 North Korean  warplanes - CNA

/2022.11.04/: Өнөөдөр Хойд Солонгосын олон тооны байлдааны онгоцыг радарт илрүүлсний дараа Өмнөд Солонгосын зүгээс 80 орчим сөнөөгч онгоцоо хөөргөжээ.

Өмнөд Солонгосын арми мэдэгдэлдээ, 11.00-15.00 цагийн хооронд Хойд Солонгосын 180 орчим цэргийн нисэх онгоцыг илрүүлсэн гэж мэдэгджээ.

Өнгөрөгч даваа гарагаас АНУ, Өмнөд Солонгосын хамтарсан "Сэрэмжтэй шуурга" цэргийн сургуулилт эхэлж, хоёр улсын олон зуун нисэх онгоц, олон мянган цэргийн албан хаагчид тус сургуулилтад оролцож байгаа бөгөөд энэ нь Солонгосын хойг дахь хурцадмал байдлыг нэмэгдүүлжээ.

South Korea scrambles jets after spotting 180 North Korean warplanes in the  air - CBS News

Өчигдөр болсон ICBM-ын сэжигтэй туршилтын дараа АНУ-Өмнөд Солонгос цэргийн сургуулилтыг 11 дүгээр сарын 5 хүртэл сунгахаар болсноо зарласан юм. Энэхүү мэдэгдлийг Хойд Солонгосын албаны хүн "маш аюултай бөгөөд тэнэг сонголт" гэж буруушаасан гэж тус улсын хэвлэлд мэдээлжээ.

Дараа нь АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчтэй Пентагонд уулзсаныхаа дараа БНАСАУ-ыг “хариуцлагагүй, бодлогогүй үйл ажиллагаа явуулж байна” гэж буруутгажээ.

“Ийм төрлийн үйл ажиллагаа нь бүс нутагт тогтворгүй байдал үүсгэж болзошгүйг бид өмнө нь хэлж байсан. Тиймээс бид тэднийг ийм төрлийн үйл ажиллагаагаа зогсоож, нухацтай яриа хэлэлцээ хийж эхлэхийг уриалж байна" гэж Остин хэлэв.

С.Энхболд: Өндөр хөгжилтэй оронд хэрэглэгддэг дүрс оношилгооны төхөөрөмжийг хэрэглэж байна
С.Энхболд: Өндөр хөгжилтэй оронд хэрэглэгддэг дүрс оношилгооны төхөөрөмжийг хэрэглэж байна
 
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.