/2022.11.04/: Нийслэлийн Онцгой байдлын газраас Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Эрдэнэс таван толгой” ХК, Онцгой байдлын ерөнхий газар хамтран хэрэгжүүлж буй “Сая тонн-Сая мод” хөтөлбөрийн хүрээнд 10 мянган мод болон жимс тарьсан юм.
Ингэхдээ хавар, намрын тариалалтаар байгууллагын байршил, дүүргийн нэрэмжит төгөл болон алба хаагчдын хувийн хашаанд 5900 жимс, 3800 модыг тарьж, усалгаа, арчилгаа, нөхөн тариалалтыг хийсэн бөгөөд 100 хувийн ургалттай байна.
Мөн “Эрдэнэс таван толгой” ХК, Онцгой байдлын ерөнхий газар хамтран хэрэгжүүлж буй “Сая тонн-Сая мод” хөтөлбөрийн хүрээнд хуш модны үр 775 кг, нарс модны үр 100 кг, шар хуайсны үр 12 кг, долоогоно, өрөл жимс, агч модны 52,000 ширхэг үр түүж бэлтгэн Онцгой байдлын ерөнхий газрын харьяа 115 дугаар ангид хүлээлгэн өгч ажиллалаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Эх сурвалж: НОБГ