Иран Орос руу “Араш-2” довтолгооны дрон илгээхээр төлөвлөж байна гэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Иран Орос руу “Араш-2” довтолгооны дрон илгээхээр төлөвлөж байна гэв

Tal Inbar on Twitter: "Several reports about Iranian ARASH-2 Attack drones  heading for Russia. Long range and large warhead - these - if supplied -  could cause much more damage than the

/2022.11.02/: Украины Батлан хамгаалах яамны харъяа Батлан хамгаалахын тагнуулын алба “11 дүгээр сарын эхээр Иранаас ОХУ-д Шахед-136, Мохажер-6, Араш-2 байлдааны 200 гаруй дрон илгээхээр төлөвлөж байна” гэж мэдэгдэв.

Тус тагнуулын агентлаг Телеграм дээр нийтэлсэн нийтлэлдээ дроныг "Каспийн тэнгисээр дамжин Астрахань боомтод хүргэнэ" гэж мэдэгджээ.

Тус агентлагийн мэдээлснээр дронуудыг задалсан байдлаар тээвэрлэж байгаа бөгөөд Оросын нутаг дэвсгэрт орсны дараа "тэдгээрийг цуглуулж, дахин будаж, Оросын тэмдэгнүүдийг тавина" гэжээ.

Ираны зэвсгийн хөтөлбөрийг анхааралтай ажиглаж буй барууны орны албаны хүмүүс CNN-д мэдээлснээр, Иран Орос руу нисгэгчгүй онгоц, баллистик пуужингийн томоохон ачилт бэлтгэж байна гэв.

Украины дайнд Орос улс “Араш-2” нисгэгчгүй онгоцыг ашиглах нь Украины агаарын довтолгооноос хамгаалах системд дарамт учруулж болзошгүй юм.

Оросууд есдүгээр сарын 13-аас хойш Украинд дронуудыг ашиглаж эхэлсэн бөгөөд Украины Агаарын довтолгооноос хамгаалах хүчнийхэн 300 гаруй довтолгоог зогсоосон гэж мэдэгдсэн ч олон арван объектууд цохилтод өртөж устсан юм.

"Араш-2"-ыг нь "Өмнө нь ашиглаж байсан Шахед дроноос тав дахин их тэсрэх бодис тээвэрлэх чадвартай" тул Украины дайнд томоохон өөрчлөлтийг гаргах боломжтой гэж мэдэгдэв.

Russia agreed with Iran on the delivery of new attack drones Arash-2, - ISW  — SUNDRIES

Сонирхуулахад: Араш-2 дроныг анх 2019 онд илрүүлсэн боловч түүний хүчин чадал тодорхойгүй хэвээр байна. Энэ дроныг Ираны домогт гардаг хамгийн хүчтэй сумаар харвадаг баатарлаг дүр Арашийн нэрээр нэрлэсэн байна.

Тус домогт өгүүлснээр түүний харвасан сум өглөөнөөс үд дунд хүртэл нисч 2250 километрийн зайд унасан байна. Араш нумаа тавиад өөрөө газар дээрээ нас барсан гэдэг.

ШУУД: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
ШУУД: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
 
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.