Б.Мөнхжин: Улсынхаа эрх ашгийг хамгаалах, бие даасан байх бодлогыг хэрэгжүүлэхийг зорьлоо
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Мөнхжин: Улсынхаа эрх ашгийг хамгаалах, бие даасан байх бодлогыг хэрэгжүүлэхийг зорьлоо

/2022.11.02/ Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжинг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ.

Тэрээр үүнтэй холбоотойгоор өөрийн твиттер хуудаснаа, "2020 оны долоодугаар сараас хойш өнөөдрийг хүртэл Гадаад харилцааны дэд сайдаар ажиллах нь нэр төрийн хэрэг байв. Улсынхаа эрх ашгийг гадаадад хамгаалах, Монгол Улсын бие даасан, олон тулгуурт гадаад бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэхийг зорьж ажиллав. Дэмжсэн, хамтран ажилласан та бүхэнд баярлалаа" гэжээ.

Одоогоор түүнийг ямар шалтгааны улмаас ажлаас нь чөлөөлсөн болох нь тодорхойгүй байна.

Ч.Маралмааг Монгол Улсын хилээр гарахыг ХОРИГЛОЛОО
Ч.Маралмааг Монгол Улсын хилээр гарахыг ХОРИГЛОЛОО
 
ШИЙДВЭР: “Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам” төслийн хэлэлцээр байгуулах тухай төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөнө
ШИЙДВЭР: “Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам” төслийн хэлэлцээр байгуулах тухай төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөнө
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.